• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ирэх 10 жилд Хятад улс дэлхий дахинд гүнзгий нөлөөлнө

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-11-08 15:26:25

        Босни- Герцогевин улсын Гадаад хэргийн сайдын туслах Амер Капетанович 7-ны өдөр манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, ХКН-ын 18-р их хурал Босни Герцогевин болон Хятад улс хоорондын уламжлалт нөхөрсөг хамтын ажиллагааг урагшлуулж, ирэх 10 жилд Хятад улс дэлхий дахины хөгжилд улам гүнзгий нөлөөлнө гэжээ.

        Тэрээр хэлсэн үгэндээ, 1995 онд хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр тал бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа харилцан хүндэтгэж, хоёр орны харилцаа тасралтгүй эрчимжсээр ирлээ. Олон улсын том чухал асуудлаарх Хятадын талын байр суурийг Босни Герцоговины тал дэмжиж ажиллах бөгөөд даяарчилсан эрсдэл хямралыг зохицуулахад Хятад улс чухал үүрэг гүйцэтгэхийг сайшаан дэмжинэ гэжээ. \Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе