Пүрэв, 5 сарын 15, 2025
• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Албани улсаас Хятадад суугаа элчин сайд 18-р их хурал амжилттай нээгдсэнд баяр хүргэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-11-08 15:42:02

  Хятадын Олон Улсын Радиогийн мэдээ: ХКН-ын 18-р их хурал Бээжинд нээгдсэн өдөр Албани улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Кужтим Хани ХОУР-д захидал ирүүлж, ХКН-ын 18-р их хурал амжилттай нээгдсэнд халуун баяр хүргэв.

        "ХКН-ын 18-р их хурал тус намын томоохон үйл ажиллагаа төдийгүй, мөн Хятадын нийт ард түмэн болон олон улсын хамтын нийгэмлэгийн өргөнөөр анхаарал хандуулж, хүсэн хүлээж байгаа чухал үйл хэрэг юм. Сүүлийн жилүүдэд, ХКН-ын удирдлагаар Хятад улс нийгмийн хөгжил, иргэдийн амьжиргаа зэрэг олон салбарт тодорхой амжилт олж, дэлхийн 2 дахь том эдийн засгийн цогц болсон юм. Үүний зэрэгцээ, олон улсын үйл хэрэгт Хятад улс улам бүр чухал байр суурийг эзэлж, их хувь нэмрээ орууллаа. Энэ бүхэн нь ХКН эдийн засаг, улс төр болон нийгмийн өөрчлөлтийг идэвхтэй ахиулсны ач юм. 18-р их хурал бүрэн дүүрэн амжилттай болохыг хүсэн ерөөхийн зэрэгцээ, ХКН-ын шинэ ээлжийн удирдагчид Хятадын ард түмнийг нэн их ололт амжилт руу дайчлан жолоодно гэдэгт бат итгэж байна" гэж тэрээр захидалдаа дурджээ.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе