Хятадын Гоминьдан намын Төв хороо 8-ны өдөр ХКН-ын Төв хороонд цахилгаан ирүүлж, ХКН-ын 18-р хурал нээгдсэнд баяр хүргэж тэмдэглэхдээ, өнөөгийн үндэс суурин дээр хоёр нам хамтран Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны энх тайванч хөгжлийн үр бүтээлийг бэхжүүлж, харилцаагаа улам гүнзгийрүүлж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, үр хойчдоо буян эдлүүлэхийн төлөө хамтдаа хүчин чармайж, хоёр эргийн саруул ирээдүйг хамтдаа цогцлоохыг хүсэж байна гэжээ.
Мөн өдөр, ХКН-ын Төв хороо ч Хятадын Гоминьдан намын Төв хороонд хариу цахилгаан илгээж тэмдэглэхдээ, сүүлийн жилүүдэд, хоёр намын хамтын чармайлтаар, Тайваний хоолойн хоёр эргийн харилцаанд түүхт чанартай өөрчлөлт хийж, хоёр эргийн харилцааны энх тайванч хөгжлийн шинэ байдлыг нээсэн юм. Эдүгээ, хоёр нам "9-р сарын 2-ны нийтлэг ойлголт"-ыг хэлбэрэлтгүй баримталж, "Тайваний тусгаар тогтнол "-ын эсрэг улс төрийн хамтын үндэс суурин дээр, харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, идэвхтэй харилцаа солилцоо хийж, Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны энх тайванч хөгжлийг бэхжүүлэн, хоёр эргийн ахан дүүс нарт буяныг эдлүүлж, үндэсний сэргэн мандлыг хэрэгжүүлэхэд шинэ хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.\Д.Х\