• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Арабын орнуудын нам хоорондын харилцаа өргөсч байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-11-08 11:56:26

           Сүүлийн жилүүдэд Хятад болон дэлхийн олон орны улс төрийн нам хоорондын харилцаа өдөр ирэх тусам улам нягтарч байна. ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны хэлтсийн Баруун Ази, умард Африкийн газрын орлогч дарга Жан Жяньвэй саяхан манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, шинэ зуунд орсноос хойш ХКН болон Арабын орнуудын улс төрийн намуудын хамтын чармайлтаар хоёр намын харилцаа солилцоо баялаг үр дүнд хүрлээ гэжээ.

           Сүүлийн жилүүдэд Хятад Арабын улс төрийн нам хоорондын харилцаа шинэ онцлогтой болсон. Намуудын харилцаагаар дамжуулж дундад дорнодын бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг ахиулах нь Хятад Арабын нам хоорондын солилцооны нэг онцлог болсон байна. Хятад улсын улс орноо цэгцлэн засах, эдийн засгийн хөгжлийн үзэл санааг мэдэрч ойлгон, түүнчлэн нам хоорондын хамтын ажиллагаагаар дамжуулж, хоёр талын харилцаанд оршиж буй асуудлыг зохицуулж, хамтын хөгжлийг биелүүлэхийг хүсэж байна гэж тэрээр илэрхийлэв.

           Арабын орнууд ХКН-ын 18-р их хуралд маш их анхаарал хандуулж байна. Зарим Арабын улс төрийн нам болон улс төрчид өөр өөр хэлбэрээр уг хурлын бэлтгэл ажлын байдлыг мэдэж ойлгож байгаа бөгөөд их хуралд амжилт хүсэж байна гэж тэрээр хэлжээ. /Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе