![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
ХОУР-гийн мэдээ: "Нэг орон, хоёр систем " бодлогын хэрэгжилтийг баяжуулж, улс орны нэгтгэлд түлхэц өгөх хэрэгтэй гэж Хү Жиньтао ХКН-ын 18-р их хурлын тайланд онцлон хэлсэн байна.
Хү Жиньтао хэлэхдээ, Сянган, Аомен эх орондоо буцаж нэгдсэнээс хойш Хятадын эх газартай давуу талаа харилцан нөхөлцөж, хамтын хөгжлийн өргөн замаар явж эхэлсэн байна, "нэг орон хоёр систем" бодлого нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлсэн амжилтыг оллоо. Төв засгийн газрын Сянган, Аоменд хэрэгжүүлж байгаа төрөл бүрийн бодлого, чиг шугамын үндсэн зорилт бол улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалж, Сянган Аомений урт хугацааны цэцэглэлт, хөгжлийг хамгаалахын төлөө юм. "Нэг орон, хоёр систем", "Сянганчууд, Сянганаа тохинуулах", "Аоменчууд Аоменаа тохинуулах", дээд хэмжээнд өөртөө засах чиг шугамыг тал бүрээс нь зөв оновчтой хэрэгжүүлэхэд нэг орон гэсэн зарчмыг баримталж, хоёр тогтолцооны зөрөөг хүндэтгэн, төв засгийн газрын эрхийг хамгаалж, засаг захиргааны онцгой районы дээд хэмжээнд өөртөө засах эрхийг баталгаажуулан, эх орны дотоодын хүчирхэг ар тал болох үүргийг гүйцэтгэж, Сянган Аомений өөрийн өрсөлдөх чадвараа дээшлүүлэхтэй уялдуулах хэрэгтэй. Ямар ч цаг үед үүнээс гажиж болохгүй юм гэжээ.
Хү Жиньтао хэлэхдээ, энх тайванч нэгтгэл нь Тайванийн ах дүү нар гэх мэт Хятадын үндэстнүүдийн үндсэн ашиг сонирхолтой нийцэж байгаа юм. Энх тайванч нэгтгэлийг хэрэгжүүлэхэд, нэн тэргүүнд, Тайванийн хоолойн хоёр эргийн харилцааны энх тайван хөгжлийг баталгаажуулах хэрэгтэй. "Энх тайванч нэгтгэл, Нэг орон хоёр систем"-ийн чиг шугамыг баримталж, Тайваний хоёр эргийн харилцааг хөгжүүлж, эх орны энх тайванч нэгтгэлийг хэрэгжүүлэх найман зүйлт зорилтыг ахиулан, Тайваний хоолойн хоёр эргийн энх тайван хөгжлийн чухал үзэл санааг тал бүрээс нь тууштай баримталж, хоёр эргийн харилцааны энх тайван хөгжлийн улс төр, эдийн засаг, соёл, нийгмийн үндэс суурийг бэхжүүлэн гүнзгийрүүлж, энх тайванч нэгтгэлийг хэрэгжүүлэхэд улам илүү сайн нөхцлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй гэжээ.
Тэрээр хэлэхдээ, бид нэг Хятад улсын зарчмыг эрс хэлбэрэлтгүй баримтлах ёстой, Тайваний хоолойн хоёр эргийн хоёр тал Тайванийг тусгаар тогтнуулах гэсэн оролдлогыг эсэргүүцэхээ баримталж, "92 оны нийтлэг ойлголт"-ын хамтын байр суурийг баримтлан, нэг Хятад улс гэсэн бүдүүвчийг хамгаалах үзлээ баримталж, ижилсэхийн төлөө хичээн зүтгэх мөртөө ондоошлоо хадгалж үлдэх хэрэгтэй. Тайваний аль ч улс төрийн намын хувьд, Тайванийг тусгаар тогтнуулах бус, нэг Хятад улсыг хүлээн зөвшөөрвөл, бид тэдэнтэй харилцаж, яриа хэлцэл хийж, хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.
Хү Жиньтао цохон тэмдэглэхдээ, бид Тайванийг тусгаар тогтнуулж, хагалан бутаргах аливаа оролдлогыг эрс эсэргүүцнэ, Хятадын ард түмэн, аль нэг хүн, аливаа нэг хүчин ямар нэгэн арга хэлбэрээр Тайванийг эх орноос нь салган тусгаарлахыг үл зөвшөөрнө. Тайваний тусгаар тогтнол, хагалан бутаргах үйл ажиллагаа нь хоёр эргийн эх орон нэгтэй ах дүү нарын хамтын ашиг сонирхлыг хохироох юм. Энэ нь эцэстээ ялагдалд хүрэх юм гэжээ.
Хү Жиньтао хэлэхдээ, Хятадын үндэснүүдийн ард түмэн хамтдаа чармайвал Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтын үйл явцад эх орны нэгтгэлийг биелүүлэх аугаа их үйлсийг биелүүлж чадах нь дамжиггүй юм гэжээ. /Гэрэлт, Анар орчуулав/
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |