• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эквадорын элчин сайд түүхийн өнцгөөс ХКН-ын 18-р их хурлыг дээд хэмжээнд үнэлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-11-08 16:10:43

           Эквадор улсаас Хятадад суугаа элчин сайд Леонардо Аризага 7-ны өдөр ХОУР-гийн сэтгүүлчид хэлэхдээ, ХКН-ын Бүх Хятадын төлөөлөгчдийн 18-р их хурал бол түүхэн чанартай их хурал бөгөөд уг хурал Хятадын хөгжлийн шинэ хуудсыг нээнэ гэсэн байна.

           ХКН-ын 18-р их хурлаас сонгогдох Хятадын шинэ удирдагчид нь Хятадын ирээдүйн хөгжлийн зам чигийг заах юм. Энэ нь Хятад төдийгүй дэлхийн чухал түүхэн ач холбогдолтой гэж Леонардо Аризага илэрхийлжээ.

           Эквадор Хятад хоёр талын харилцаа хөгжлийн хамгийн таатай үедээ байна. Эдийн засаг худалдааны харилцаа тасралтгүй өсөн нэмэгдэхийн хэрээр хоёр орны засгийн газар олон улсын үйл хэргийн дунд бас өргөн хэмжээний нийтлэг ойлголттой болжээ. Энэ нь хоёр орны харилцаа өдөр ирэх тусам нягтарч байгааг харуулж байна гэж тэрээр мөн хэлсэн байна. /Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе