|
|
||
Ли Чанчүнь 8-ны өдрийн үдээс хойш 18-р их хуралд оролцож буй Сычуань мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцож, Хятадын онцлогтой социализмын соёлын хөгжлийн замналыг чандлан баримталж, социалист соёлын хүчирхэг орон болон бүтээн байгуулахын төлөө хүчин чармайж, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах, Хятадын үндэстний агуу их сэргэн мандлыг биелүүлэх үйл явцад социализмын соёлын их хөгжлийг түлхэн ахиулах хэрэгтэй гэжээ.
Ли Чанчүнь хэлэхдээ, Хү Жиньтао-гийн хийсэн тайланд Хятадын онцлогтой социализмыг баримтлан хөгжүүлэх тухай онол практикийн том чухал асуудлуудыг системтэй өгүүлж, чинээлэг нийгмийг тал бүрээр бүтээн байгуулах, өөрчлөлт шинэчлэл нээлттэй бодлогыг гүнзгийрүүлэх зорилтыг тогтоож, нам болон улс орны үйл хэрэг дэх хөгжлийн зүг чигийг тодорхойлсон юм. Бид заавал сайтар суралцаж, хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ.\Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |