• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын нийт цэрэг арми, зэвсэгт цагдаагийн алба Хү Жиньао-гийн илтгэлээс суралцаж байна

CRI       (GMT+08:00) 2012-11-09 11:21:51

      Нийт цэрэг арми, зэвсэгт цагдаагийн албаны цэрэг офицерууд 8-ны үдээс өмнө Намын 18-р их хурлын нээлтийн үйл ажиллагааг хүлээн авч сонсч , харж, Хү Жиньтао-гийн 18-р их хурлын илтгэлийг хичээнгүйлэн сонслоо. Цэрэг офицерууд хэлэхдээ, Мао Зэдүний цэрэг дайны үзэл санаа, Дэн Сяопиний шинэ эриний армийн бүтээн байгуулалтын үзэл санаа, Жян Зэминий батлан хамгаалах болон армийн бүтээн байгуулалтын үзэл санаа болон шинэ нөхцөл байдал дахь улсын батлан хамгаалах болон армийн бүтээн байгуулалтын тухай намын үзэл санаагаар удирдуулж, батлан хамгаалах ба армийн бүтээн байгуулалтыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх гол сэдвийг баримталж, тулалдах хүчин чадлын арга хэлбэрийн өөрчлөлтийг түргэсгэж, армийг хувьсгалч ба орчин үечлэх хууль ёсны бүтээн байгуулахыг бүрэн эрчимжүүлнэ гэжээ.

      Ерөнхий командлалын газар, Ерөнхий улс төрийн хэлтэс, Ерөнхий арын албаны төв, Ерөнхий зэвсэг тоноглолын хэлтэс, Тэнгисийн арми, Агаарын арми, Хоёрдугаар их бууны анги, Батлан хамгаалахын их сургууль, Цэргийн шинжлэх ухааны хүрээлэн, Батлан хамгаалахын шинжлэх ухаан техникийн их сургууль, Шэньян, Бээжин, Ланжөү, Жинань, Наньжин, Гуанжөү, Чэндүгийн цэргийн тойрог, зэвсэгт цагдаагийн албаныхан төрөл бүрийн хэлбэрээр их хурлын нээлтийг хүлээн авч үзэж сонсож, тэр даруйд нь ярилцлага зохион байгуулсан байна. Хү Жиньтао-гийн итгэл олон талыг хамруулсан, гүн гүнзгий агуулгатай, хүмүүсийн сэтгэлд хүрсэн илтгэл боллоо. Шинэ зууны шинэ шат үед туг далбаагаа өндөрт өргөж, ирээдүйг нээх намын улс төрийн тунхагийг илэрхийлсэн бөгөөд нийт нам Хятадын үндэстнүүдийн ард түмнийг нэгтгэн удирдан жолоодож, чинээлэг нийгмийг бүрэн бүтээн байгуулах, Хятадын үндэсний агуу их сэргэн мандлыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зураг төлөвлөгөөг гаргасан нь алс хэтийн ач холбогдолтой юм гэж цэрэг офицерууд үзэцгээж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе