![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятадын Санхүүгийн Яамны сайтад 8-ны өдөр гаргасан Хятадын Санхүүгийн сайд Шие Шюйрэний бичсэн өгүүлэлд тэмдэглэхдээ, Хятадын олон нийтийн санхүүгийн орлого 2002 онд 1 триллион 890 тэрбум юань байснаа 2011 он гэхэд нэмэгдээд 10 триллион 370 тэрбум юаньд хүрч, жилд дунджаар 20.82% өссөн байна.
ХКН-ын 16-р их хурлаас хойших санхүүгийн хөгжил өөрчлөлтийн ололт амжилтыг өгүүлэлд тэмдэглэжээ. Сүүлийн 10 жилд эдийн засаг тогтвортой түргэн өссөний үндсэн дээр Хятад улс санхүүгийн бодлогодоо өөрчлөлт оруулж, санхүүгийн орлогыг тогтвортойгоор нэмэгдүүлэх механизмыг боловсронгуй болгож, санхүүгийн орлого улам өргөжин нэмэгдэж байна. Хятадын олон нийтийн санхүүгийн зарлага 2002 онд 2 триллион 210 тэрбум юань байснаа нэмэгдэж 2011 онд 10 триллион 890 тэрбум юаньд хүрч, жил бүр 19.39% өсчээ. Социалист зах зээлийн эдийн засгийн хөгжил ба засгийн газрын хүчин чадавхын өөрчлөлтөд зохицуулахын тулд санхүүгийн зарлагын бүтцийг сайжруулж, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн баталгаа, ажлын байраар хангах зэрэг олон нийтийн үйлчилгээний салбарт зарцуулах хэмжээг нэмэгдүүлж буйг тоо сэлт харуулжээ.
Төвийн санхүүгээс сүүлийн арван жилд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд оруулсан хөрөнгө мөнгө нийт 6 триллион юаниас давсан бөгөөд жилд дунджаар 20% нэмэгдүүлжээ. Санхүүгээс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг тэтгэх хүчин чадал нэмэгдэхийн хэрээр хөдөө тосгоны хөгжил өөрчлөлтийг үр ашигтай түлхэн ахиулж байна.\Уртнасан.\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |