• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

18 дугаар их хурал Хятадын ирээдүйн замналыг тодорхойлно

CRI       (GMT+08:00) 2012-11-09 17:16:45

      Хятадын Коммунист Намын 18 дугаар их хурал 8-ны өдөр Бээжинд нээлтээ хийлээ. Тус хурал чухал ач холбогдолтой, гүнзгий нөлөөтэй тул Хятадын ирээдүйг олон улсын хамтын нийгэмлэг анхаарч байна. Их хуралд Хү Жиньтаогийн тавьсан илтгэлийг хэрхэн тайлбарлах, Хятадын нийгмийн хөгжлийн чиг хандлагыг ойлгох нь үнэхээр анхаарууштай том асуудал боллоо.

      Юуны өмнө их хурлын удирдах үзэл санааны хувьд, хурал нь Хятадын онцлогтой социализмын далбааг өндөрт өргөж, Дэн Сяопиний онол ба "гурвыг төлөөлөх" чухал үзэл санаагаар жолоодуулж, шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжих үзлийг гүнзгий хэрэгжүүлж, цаг үед нийцсэн, ард түмний хүсэл мөрөөдөлд нийцсэн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр ба гол бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож, Хятадын өөрчлөлт нээлттэй бодлого ба социалист орчин үеийн бүтээн байгуулалтыг бүх талаар түлхэн ахиулж, ХКН-ын бүтээн байгуулалтыг тал бүрээр ахиулах агуу их шинэ төслийг биелүүлэхэд стратегийн байршуулалт хийжээ. "Үзэл санаагаа чөлөөлөх нь нам, ард түмний ажил үйлсийн хөгжилд өнөд хамгийн чухал үзэл санааны зэвсэг болдог юм. Өөрчлөлт нээлтийн бодлого нь нам, ард түмний ажил үйлсийн хөгжилд хамгийн эрчтэй хөдөлгөх хүч болж буй тул бид өөрчлөлт нээлтийн бодлогыг зайлшгүй тууштай хэрэгжүүлж, хором ч удаашруулж болохгүй" гэж тайланд онцолжээ. Энэ нь ХКН өөрчлөлт нээлттэй бодлогодоо баримталж буй байр суурийг бүрэн харуулсан бөгөөд ирэх таван жил буюу нэн урт удаан хугацаан дахь Хятадын хөгжлийн зүг чигийг тодорхойлсон явдал боллоо.

      Хоёрт: их хурлын илтгэлийн агуулгын хувьд, Хятадын ирээдүйн хөгжлийн арга ба зөв чиг шугамыг тайлбарласан байна. "Хаалттай, хоцрогдсон, хуучны замаар замнахгүй, туг далбаагаа солих буруу замаар урагшлахгүй. Хятадын онцлогтой социализмын замнал, Хятадын онцлогтой социализмын онолын систем, Хятадын онцлогтой социализмын тогтолцоо нь нам ба ард түмэн 90 гаруй жил тэмцэж, бүтээн байгуулж, хуримтлуулсан үндсэн ололт амжилт юм. Иймээс заавал нандигнан хамгаалж, үүрд баримтлан, үргэлжлүүлэн хөгжүүлэх ёстой" гэж тайланд дурджээ. Хятадын онцлогтой социализмын улс төрийн хөгжлийн замыг баримтлах, намын удирдлагыг баримтлах, ард түмэн өөрөө өөртөө эзэн байх, хуулийн дагуу төрөө засахыг органикаар уялдуулах нь улс төрийн тогтолцооны өөрчлөлтийг түлхэн ахиулах чиг хандлага мөн. Ард түмэн өөртөө эзэн байх явдлыг баталгаажуулахаар үндэс суурь болгож, нам ба улс орны хөгжлийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, ард түмний идэвхтэй чанарыг бадруулахаар гол зорилт болгож, социалист хуулийн засаглалтай улс орон болгон бүтээн байгуулахыг түргэтгэж, нам ба улс орны хөгжил бадрал, өнө бат амар тайвны төлөө нэн боловсронгуй тогтолцооны баталгаа хангах хэрэгтэй гэж тайланд мөн тэмдэглэжээ. Энэ нь тус их хурлын шинэ онцлог тал болсон бөгөөд Хятадын ирээдүйн хөгжилтэй холбоотой стратегийн чухал асуудал болсон юм.

      Гуравт: их хурлын илтгэлийн агуулга болон намын дүрэмд өөрчлөлт оруулахын хувьд, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжих үзлийг их хурлаас шинээр тайлбарлаж, шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжих үзлийн удирдах байр суурийг бүрэн тодорхойлж, хөгжих үзэл санааг гүнзгийрүүлэн суралцах, найдвартай хэрэгжүүлэх талаар шинэ шаардлага дэвшүүлжээ. Энэ удаа намын дүрэмд өөрчлөлт оруулахдаа 18 дугаар их хурлын тайланд тодорхойлсон чухал онол ойлголт ба чухал стратегийн үзэл санааг оруулж, өөрчлөлт оруулсны дараах намын дүрэмд Марксизмын үзэл санаа Хятад улсад шинэ үр бүтээлтэй хөгжсөнийг бүрэн илэрхийлэх болно.

     "Шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжих үзэл нь Марксизм, Мао Зэдүнгийн үзэл санаа, Дэн Сяопиний онол, гурвыг төлөөлөх чухал үзэл санаатай адилаар намын урт удаан хугацаанд баримтлах удирдах үзэл санаа мөн" гэж илтгэлд онцолжээ. Энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжих үзэл санааг Хятадын орчин үеийн бүтээн байгуулалтын бүх үйл явцад хэрэгжүүлэх, намын бүтээн байгуулалтын талын бүрийн ажлуудад хамруулах ерөнхий шаардлагыг тодорхойлсон байна. Шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжихөөр гол сэдвээ болгож, эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрийг өөрчлөх ахицыг түргэтгэхээр ажлын гол талаа болгох нь яриангүй Хятадын хөгжлийн бүх талын стратегийн сонголтод холбогдож байна.

      Дөрөвт: их хурлын тайлан нь иргэдийн амьжиргааг тэргүүн байранд тавих, иргэдэд ашиг тус эдлүүлэх бодлогын чиг шугамыг үндэслэн, иргэдийн амьжиргааг баталгаажуулан сайжруулах талаар бүх талын байршуулалт хийж, иргэдийн амьжиргааг сайжруулах, удирдлагаа шинэчлэх явцад нийгмийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ гэж дурджээ. Эдийн засгийг хөгжүүлэх үндсэн дээр иргэдийн материаллаг ба соёлын амьдралын чанар чансааг дээшлүүлэх нь өөрчлөлт нээлтийн бодлого ба социалист орчин үеийн бүтээн байгуулалтын үндсэн зорилт юм. ХКН-ын 16 дугаар их хурлаас хойш ХКН ба засгийн газар иргэдийн амьжиргааг сайжруулах тал дээр асар их хүчин чармайлт гаргаж, идэвхтэй үр дүнд хүрчээ. Өнгөрсөн арван жил нь Хятадын хөгжлийн явцад иргэдийн амьжиргаа хамгийн илүү сайжирсан үе гэж хэлж болох юм. Илтгэлд Хятадын хөгжлийн үе шатны онцлог, ард түмэн нэн сайн сайхан амьдралтай болох шинэ хүсэл зорилтод холбогдуулан, иргэдийн амьжиргааг сайжруулан баталгаажуулахыг ажлын үндсэн гараагаа болгож, иргэдийн амьжиргааг сайжруулан баталгаажуулах төрөл бүрийн тогтолцоог дурдан байршуулж, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах зорилт тогтоожээ. Энэ нь Хятад улс хойшид нэн урт удаан хугацааны, өндөр төвшний, чанартай хөгжилд хүрэхийг харуулж, Хятадын нам ба ард түмэн ирээдүйн хөгжилдөө итгэл дүүрэн буйг илэрхийллээ.

      Хятадын Коммунист Намын 18 дугаар их хурал нь намын доторх ба гаднах, мөн дотоод гадаадынхны гол чухал асуудалд цаг алдалгүй хариу өгч, Хятад улсын ирээдүйн хөгжлийн арга зам ба зөв хандлагыг тодорхойлж, Хятадын үндэстний эрс бат итгэл ба шаргуу чармайлтыг харуулж, орчин үеийн бүтээн байгуулалтыг түлхэн ахиулах, эх орны нэгдлийг биелүүлэх, дэлхийн энх тайван ба хамтын хөгжлийг ахиулан хамгаалах гурван түүхэн зорилтоо биелүүлэх хатуу зориг, хүсэл мөрөөдлийг харууллаа.\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе