• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Намын 18-р их хурлын тайлангийн гол үзэл санаанаас нямбай суралцан, гүнзгий ойлгохыг Ши Жиньпин онцолжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-11-09 10:26:36

          Ши Жиньпин 8-ны үдээс хойш намын 18-р их хурлын Шанхайн төлөөлөгчдийн ярилцлагад оролцохдоо, намын 18-р их хурал бол Хятад улс чинээлэг нийгмийн бүх бүтээн байгуулалтууд шийдвэрлэх үе шатандаа орсон цаг үед хуралдаж байгаагаараа маш чухал хурал болж байгаа юм. Их хурлын үеэр төлөөлөгчид 18-р их хурлын тайланг хянан хэлэлцэх ажлыг нухацтай сайн хийж , намын дүрэмд өөрчлөлт оруулах төслийг хянан хэлэлцэх ажлыг нухацтай сайн хийж, "хоёр хороо"-ны бүрэлдэхүүнүүдийн нэр дэвшигчдийг бэлтгэх, сонгох ажлыг нухацтай сайн хийж, энэ их хурлын туг далбааг өндөрт өргөсөн, хүчээ нэгтгэсэн их хурал байж, өнгөрснөө залгамжлан ирээдүйг нээж эв нэгдэлтэйгээр урагшлах их хурал болгохын тулд хамтын хүчээр хичээн чармайх хэрэгтэй гэлээ.

         Нөхөр Хү Жиньтаогийн 17-р удаагийн их хурлаар сонгон гаргасан Намны Төв Хороог төлөөлж энэ удаагийн их хурал дээр тавьсан тайлан нь ардчиллыг бүрэн бадруулж, нийт намын оюун санааг нэгтгэсэн охь содон зүйлс юм. Уг их хурлаар өөрчлөлт оруулан төгөлдөржүүлсний дараа, тэр нь шинэ нөхцөл байдалд Хятадын онцлогтой социализмын шинэ ялалтад хүрэх улс төрийн тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөр болох нь гарцаагүй юм гэж Ши Жиньпин тэмдэглэв.

         Ши Жиньпин онцлохдоо, намын 18-р их хурал нь манай нам ямар далбааг өргөх, ямар замаар замнах, ямар үзэл санаатай байх, ямар зорилго тийш үргэлжлэн урагшлах зэрэг нам төрийн ажлын бүх талтай холбоотой 4 чухал том асуудлыг намын дотоод гадныхан, улсын дотоод гадаадад хандан тунхагласан юм. Энэхүү гол сэдвийг дэвшүүлж тавьсан явдал нь манай намын эв санаа нэгтэйгээр нийт Хятадын ард түмнийг удирдан түүхийн шинэ аялалдаа өнгөрснөө залгамжлан ирээдүйгээ нээж цаг эринтэй алхаа нийлүүлэн урашглахад маш чухал байгаа юм. Энэхүү гол сэдвийг гүнзгий ойлгож оновчтой атгаж авч, намын 18-р их хурлын үзэл санаанаас суралцахад тун чухал юм гэжээ. \Д\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе