ХКН-ын 18-р их хурал 8-ны өдөр Бээжинд ёслол төгөлдөр нээгдлээ. Лаос, Камбож, Тайланд, Индонез, Сингапур зэрэг Зүүн өмнөд азийн орнуудын хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчид 8-ны өдөр 18-р их урлын нээлтийн ёслолын ажиллагааг сурвалжилж мэдээлсэн бөгөөд ялангуяа ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтаогийн их хурал дээр хийсэн улс төрийн тайланг онцлон мэдээлжээ. Тэд тус радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, ХКН-ын 18-р их хурал хуралдаж байгаа нь гадаадын сэтгүүлчдийн ХКН-ыг ойлгох, Хятад улсын хөгжлийг ойлгох сайхан боломжийг нээж өглөө гэж үзсэн байна. \Д\