Ардчилсан нам бүлгүүдийн төв хороо, бүх Хятадын үйлдвэр худалдааны холбоо баярын цахилгаан ирүүлж, ХКН-ын 18-р их хурлын амжилттай нээгдсэнд баяр хүргэж, мөн бүрэн дүүрэн амжилт олохыг ерөөлөө.
Хятадын Гоминьдан намын хувьсгалт хорооны төв зөвлөл, Хятадын ардчилсан холбооны төв зөвлөл, Хятадын ардчилсан бүтээн байгуулалтын хорооны төв зөвлөл, Хятадын ардчиллыг дэмжих хорооны төв зөвлөл, Хятадын ажилчин тариачдын ардчилсан намын төв зөвлөл, Хятадын шударга ёсны намын төв зөвлөл, 9-р сарын 3-ны нийгэмлэгийн төв зөвлөл, Тайваний автономит ардчилсан холбооны төв зөвлөл зэрэг баярын цахилгаандаа, ХКН-ын 18-р их хурал Хятадын чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулах үйлс чухал шатандаа орсон үед чуулж байгаа тул маш их ач холбогдолтой юм. Энэ хурал амжилттай эхэлсэн нь чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулахыг ахиулж, Хятадын онцлогтой социализмын үйлсийн хөгжилд алс хэтийн асар их нөлөө үзүүлэх юм гэж тэмдэглэжээ. \Ц\