• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кечян Шаньдүн мужийн төлөөлөгчидтэй ярилцав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-11-09 10:16:04

      БНХАУ-ын ерөнхий сайдын орлогч Ли Кечян 8-ны үдээс хойш Намын 18-р их хуралд оролцож байгаа Шаньдүн мужийн төлөөлөгчидтэй уулзаж ярилцах үед хэлэхдээ, Хү Жиньтао даргын тайлан нийт нам, ард түмний хүсэл эрмэлзлийг бүрэн гүйцэд тусган харууллаа, биднийг удирдан жолоодож Хятадын онцлогтой социализмын шинэ ялалтанд хүрч, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах шинэ шаардлагыг биелүүлж, ард түмэн нь аз жаргалтай аж төрөн амьдрахад үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн шинэ хуудсыг бичлээ гэжээ.
 
      Чинээлэг нийгмийг бүрэн байгуулж, өөрчлөлт шинэчлэл нээлттэй байдлыг тал бүрээр гүнзгийрүүлэх энэхүү зорилтыг биелүүлэхийн гол зангилаа нь социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог нэн даруй сайжруулж, эдийн засгийн хөгжлийн хэлбэрийн өөрчлөлтийг түргэсгэхийг ахиулах явдал болно гэж 18-р их хурал тодорхой дэвшүүлсэн юм хэмээн Ли Кечян онцолжээ. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе