Бямба, 5 сарын 3, 2025
• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс хүний эрхийн асуудлаар улс төржиж, давхар стандарт тавихаа болихыг олон улсын хамтын нийгэмлэгээс шаардав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-11-09 11:12:40
      Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Ван Минь 8-ны өдөр Нью-Йорк дах НҮБ-ын төв байранд үг хэлж, хүний эрхийн асуудлаар улс төржиж, давхар стандарт тавихаа болихыг олон улсын хамтын нийгэмлэгээс шаардаж, хүний эрхийн талаарх яриа хэлэлцэл, хамтын ажиллагааг эрчимжүүлж, олон улсын хүний эрхийн үйл хэрэгт нүүрлэж буй сорилтуудыг даван туулах хэрэгтэй гэж хэлжээ.
  
      НҮБ-ын Ерөнхий ассамблейн 67-р чуулганы 3-р зөвлөл мөн өдөр хүний эрхийн асуудлаар хурал хийсэн байна. Үүний талаар Ван Минь хэлэхдээ, олон улсын хүний эрхийн салбарын ажил давхар стандарт болон улс төржилтөнд хүлээслэгдэж байна, зарим орнууд хүний эрхийн асуудлаар бамбай болгож хөгжиж байгаа орнуудыг зэмлэн буруушаах, эгэл жирийн ард иргэд, хүний эрхийг хамгаалах нэрээр бусад орны дотоод хэрэгт оролцож, "НҮБ-ын дүрэм" -ийн зорилго зарчмыг зөрчиж байна. Эрх тэгш, харилцан хүндэтгэсэн үндсэн дээр, нээлттэй, далайцтай, ижилсэхийн зэрэгцээ ондоошлоо хадгалж, туршлагаа солилцон, харилцан дутуу талаа нөхөж хамтдаа урагшлахыг Хятадын тал уриалж байна гэжээ. \Р\
 
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе