10-р сард Хятадын оршин суугчдын хэрэглээний үнийн индекс 1.7%-иар өсөн нэмэгдэв
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2012-11-09 14:55:55
Хятадын Статистикийн Үндэсний Газрын 9-ны өдөр нийтэлсэн тайланд, 10-р сард Хятадын оршин суугчдын хэрэглээний үнийн индексийн ерөнхий төвшин өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.7%-иар өсөн нэмэгдэж, өсөлтийн хэмжээ нь дээр сараас 0.2 нэгжээр буурсан байна.
Энэ он гарснаас хойш Хятадын оршин суугчдын хэрэглээний үнийн индексийн өсөлтийн хэмжээ ерөнхийдөө доошилж, 1-р сарын 4.5% -иас буураад 10-р сард 1.7%-д хүрч, энэ нь өнгөрсөн оны мөн үеийн өсөлтийн хэмжээний тухайн оны шинэ бууралтыг тогтоосон байна. 1-10-р саруудад, Хятадын оршин суугчдын хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны мөн үеийнхээс дундажаар 2.7%-иар өсөн нэмэгджээ. \Р\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл