11-р сарын 9-ний өдөр, олон улсын Лү Сюнь судлалын нийгэмлэгийн анхны эрдэм шинжилгээний симпозиум Бээжинд боллоо. Тус симпозиум нь "Дэлхий нийтийн Лү Сюнь ба Лү Сюний дэлхий нийт: хэвлэл мэдээлэл, орчуулга болон орчин цагийн бичлэг"сэдэв дор болж, 10 гаруй улс орон бүс нутгийн 50 гаруй эрдэмтэн мэргэжилтэн 3 хоногийн хугацаатай тус симпозиумд оролцож байна.
Лү Сюнь бол дэлхий нийтэд ихээхэн үр нөлөөтэй Хятадын уран зохиолч юм, өмнөх зууны 90-д оноос хойш, Лү Сюнь судлал дэлхий дахинд түгэж эхэлсэн юм. Энэ удаагийн симпозиумд орчуулга ба Лү Сюнь, хэвлэл мэдээлэл ба Лү Сюнь, Лү Сюнь ба Күнз, Лү Сюнь ба Бээжин, Лү Сюний дэлхий ба орчин цагийн бичлэг, Лү Сюнь судлал ба олон улсын хятад судлал зэрэг сэдвүүд хамрагдаж байна. Симпозиумын арга хэмжээнээс гадна, хуралд оролцож байгаа эрдэмтэн мэргэжилтнүүд Лү Сюний төрсөн нутаг, Сао Шинь ордон, Ба Даовань зэрэг Лү Сюний ажиллаж амьдарч байсан газруудаар явж судалгаа хийж, Лү Сюнийг Бээжинд ирсний 100 жилийн ойг тэмдэглэх юм байна.
Олон улсын Лү Сюнь судлалын нийгэмлэг 2011 онд түүний мэндэлсний 130 жилийн ойгоор Зэжян мужийн Саошиньд байгуулагдсан юм, энэ нь олон улсын эрдэмтэд байгуулсан болно. \Р\