• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын хөгжил даян дэлхийн анхаарлын төвд байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-11-09 16:47:23

       Хятад улс өөрчлөлт, нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 30 гаруй жил, ялангуяа сүүлийн 10 жилд Хятадын улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан техник, нийгэм, цэрэг армийн зэрэг талаарх тогтвортой хөгжил олон улсын хамтын нийгэмлэгийн чухал хүчний нэг боллоо. ХКН-ын 18 дугаар их хурал Хятадын ирээдүйн хөгжилд байршуулалт хийж, Хятадын хөгжил нь дэлхийн хөгжилтэй холбоотой болж байна. 18 дугаар их хурал нээгдэхийн сацуу олон улсын анхаарал Бээжинд төвлөрч байна. Хятад улс ирээдүйд хэрхэн хөгжих, Хятадын хөгжил нь бусад орон болон дэлхийн хөгжилд юу авчрах вэ зэрэг талаар хүмүүс маш их анхаарч байна.

       Америкийн ерөнхийлөгчийн сонгууль саяхан өндөрлөлөө. ХКН-ын 18 дугаар их хурлаар тус намын удирдах баг мөн халаа солиогоо хийх юм. Хятад Америк хоёр том гүрний шинээр тодрох удирдагчид өөр хоорондын харилцаагаа хэрхэн зохицуулах нь Америкийн хэвлэл болон улс төрчдийн анхааралд байна.

       Америкаас Хятадад суугаа элчин сайдаар ажиллаж байсан Стаплес Ро үүнтэй холбогдуулан хэлэхдээ, Хятад Америкийн харилцааны жинхэнэ асуудал бол дэлхийн хоёр том хүчирхэг гүрэн уламжлалт том гүрэн болон шинээр хөгжиж байгаа хүчний харилцааг зохицуулах явдал юм. Хятад Америк хоёр орны удирдагчид энэ асуудлыг ойлгон мэдэрч, стратегийн зорилт болон түүний хүрээ хэмжээг тогтоох замаар зарим асуудлаас зайлсхийж байна. Гэвч бид бодит үйл ажиллагааныхаа бүх загварыг тэнцвэртэй хамтын ажиллагаа болон өрсөлдөөний харилцаанд оруулж ирээгүй байна. Хятадын шинэ удирдагчид энэ асуудлыг зайлшгүй зохицуулах шаардлагатай. Америкийн шинэ удирдагч ч энэ асуудлыг зохицуулах шаардлагатай байна. Ийм учраас ХКН-ын 18 дугаар их хурал маш зангилаа хурал болж, шинэ удирдагчдыг тодруулах бөгөөд шинэ удирдах хамт олон энэ асуудлыг таньж, бүтээлчээр зохицуулж чадах эсэх явдал болно.

       Лаосаас Хятадад суугаа элчин сайд Сомду Вонком манай радиод өгсөн ярилцлагадаа ХКН-ын 18 дугаар их хурал Хятадын ирээдүйн замналыг тогтоож, Хятад улсад алс хэтийн ач холбогдолтой бөгөөд дэлхий дахинд ч томоохон үр нөлөө үзүүлэх болно гэжээ.

       Улс төрчид хэвлэл мэдээлэл төдийгүй гадаадын эрдэмтэн мэргэжилтнүүд ч ХКН-ын 18-р их хурлыг онцгой анхаарч байна.

       Францын стратеги судлалын нийгэмлэгийн дарга, Францын хуурай замын цэргийн хошууч генерал Ерик Де Ла Маисонневе бол Хятад судлаач эрдэмтэн. Тэрээр хэлэхдээ, 18-р их хурал нь Хятадын ирээдүйн улс төрийн хөгжлийн чиг хандлагыг тогтоох бөгөөд Хятадын эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх юм. 18- р их хурал хуралдсан нь Хятадын дэлхийн тавцан дахь байр суурийг улам товойлгоно гэжээ. \Баатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе