• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын онцлогтой социалист нийгмийг бүтээн байгуулах агуу үйлсдээ улам их амжилт олохын тулд тэмцэх хэрэгтэй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-11-09 17:21:13
       ХКН-ын Бүх Хятадын төлөөлөгчдийн 18 дугаар их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Дарга Хү Жиньтао 9-ний өдрийн үдээс өмнө 18 дугаар их хурлын Жянсү мужийн төлөөлөгчидтэй уулзаж ярилцах үеэр цохон тэмдэглэхдээ, намын 18 дугаар их хурлын тайлан нь шинэ нөхцөл байдалд Хятадын онцлогтой социалист нийгмийг бүтээн байгуулах талаар шинэ ололт амжилт олох улс төрийн тунхаг бөгөөд үйл ажиллагааны хөтөлбөр юм. Бид 18 дугаар их хурлын тайлангаас суралцаж, тууштай баримталж, тус их хурлын үзэл санааг бодитойгоор хэрэгжүүлэхийг шинэ гараагаа болгож, үүрэг хариуцлагаа гүнзгий танин мэдэж, эв нэгдэлтэйгээр хамтран тэмцэж байж Хятадын онцлогтой социалист нийгмийг бүтээн байгуулах агуу үйлсдээ улам их шинэ амжилт олно гэжээ. \Хуар\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе