• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ӨМ-ын Инь шань уулаас хадны сийлбэр, хадны зургуудыг олж илрүүллээ

Рэнь Минь Ри Бао Сонин       (GMT+08:00) 2012-11-09 15:47:06

       Жүн Шинь агентлагийн Хөх хотын 11-р сарын 9-ний өдрийн мэдээ: ӨМ-ын зураглаач Жао Рү И 9-ний өдрийн үдээс өмнө Жүн Шинь агентлагийн сурвалжлагчид том талбай бүхий хадны сийлбэр, хадны зургийг тэд олж илрүүлсэн тухайгаа танилцуулсан байна.

       Хадны сийлбэр, хадны зургийг илрүүлсэн газар нь ӨМ-ын Түмэд зүүн хошууны Цаасч суурингийн хойд уулны байгалийн тогтцот хадан агуйд байгаа ба энэ нь Инь Шань уулын өмнө үзүүрт байдаг юм байна.

       Хадан агуй дах хадан чулуун дээр хуучин монгол бичиг, төвд үсэг, санскрит үсгийг сийлсэн байсан ба, монгол бичгээр сийлсэн үсгүүдийн олонх нь "Маанийн зургаан үсэг" байв. Энэ газраас мөн арван хэдэн ширхэг өөр хоорондоо харилцан адилгүй бурхны хөргийг олсон байна.

       Сүүлийн жилүүдэд, Инь Шань уулын хадны сийлбэр, зургууд нь дотоод гадаадын эрдэмтдийн анхаарлыг ихэд татаж байна. \Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе