• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хэ Гүөчян: Намын ариун цэгц байгуулалт болон авилгалын эсрэг тэмцлээ гүнзгийрүүлэх хэрэгтэй

CRI       (GMT+08:00) 2012-11-09 10:33:43

      Хэ Гүөчян 8-ны үдээс хойш ХКН-ын 18-р хурлын Фүжянь мужийн төлөөлөгчдийн хэсгийн ярилцлагад оролцох үед цохон тэмдэглэхдээ, Хятадын онцлогтой социализмын агуу их далбааг өндөрт мандуулж, намын 18-р хурлын янз бүрийн хуваарилалтыг бүрэн хэрэгжүүлж, намын цэвэр ариун байдлын бүтээн байгуулалт болон авилгалын эсрэг тэмцлээ гүнзгий өрнүүлж, чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулах баталгааг хангаж өгөх хэрэгтэй гэжээ.

       Хэ Гүөчян хэлэхдээ, нөхөр Хү Жиньтаогийн 17 дах Төв хорооны нэрийн өмнөөс хийсэн тайланд манай нам ямар далбаа өргөх, ямар замаар замнах, ямар зорилготой байх зэрэг чухал чухал асуудлуудыг тодорхой тайлбарлаж, манай нам бүх улсын үндэстнүүдийн ард түмэнтэй эв санаа нэгтэй байж, тэднийг удирдан жолоодож Хятадын онцлогтой социализмын замаар замнах шийдвэр зориг итгэлтэй байгааг батлан тунхаглаж, шинэ санаа, шинэ үзэл бодол, шинэ зорилго, шинэ арга барилуудыг бүтээлчээр дэвшүүлсэн байна. Уг тайлан нь нийт намын зориг санаа, ард олны хүсэл эрмэлзлийг харуулсан тайлан байж, шинэ түүхэн нөхцөлд Хятадын онцлогтой социализмын шинэ амжилт бүтээл гаргах улс төрийн хөтөлбөр болох юм гэжээ. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе