ХКН-ын 18-р их хурал чуулж байгаа үеэр Японы Нагано мужийн захирагч, тус мужийн Япон Хятадын найрамдлын нийгэмлэгийн хүндэт дарга Абе Шуичи манай радиогийн сурвалжлагчид бичгээр ярилцлага өгөхдөө, ХКН-ын шинэ удирдах баг Япон Хятадын хүүхэд залуусын солилцоог цаашид ахиулж, хоёр орны засгийн газар болон иргэд хоорондын харилцан ойлголцол, итгэлцлийг гүнзгийрүүлж, хоёр орны найрсаг хөгжлийг тасралгүй ахиулахыг хүсэн хүлээж байна гэжээ.
Түүнчлэн тус мужийн Япон Хятадын найрамдлын нийгэмлэгийн орлогч дарга, ХОУР-ын сонсогчдын клубийн дарга Нишида Фүшио манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөх үеэр, ХКН-ын 18-р их хурал хоёр орон хоорондын найрсаг хамтын ажиллагаа болон хамтын хөгжлийг ахиулахыг хүсэж байна гэжээ. \Р\