|
|
||
ХКН-ын 18-р их хурал яг одоо Бээжинд чуулж байна. ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дага Хү Жиньтаогийн бүх намын төлөөлөгчдөд дэвшүүлсэн хянан хэлэлцэх тайланд намын дотоодын байгуулалтыг хэрхэн эрчимжүүлэх талаар тусгайлан тодорхойлсон байна, Үүнд, тогтолцооны өөрчлөлтдөө, "намын дотоодын ардчиллын тогтолцооны системийг төгөлдөржүүлэх" , "намын төлөөлөгчдийн их хурлын дүрмийг сайжруулах", "намын дотоодын сонгуулийн тогтолцоог сайжруулах" зэргийг олон удаа дэвшүүлсэн юм. ХКН-ын Төв Хорооны зохион байгуулалтын хэлтсийн орлогч дарга Ван Жинчин сүүлийн өдөр хэлэхдээ, ХКН бие даасан тогтолцооны байгуулалтаа цаашид эрчимжүүлж, олон талаас намын байгуулалтын шинжлэх ухаанч төвшинг дээшлүүлэх болно гэжээ.
ХКН одоо 80 сая гишүүнтэй, дэлхий дээр хамгийн том эрх баригч нам бөгөөд Хятадын бүтээн байгуулалтын үйлсийг ахиулах тулгуур хүчин юм. Тэгвэл ийм олон намын гишүүдийг хэрхэн өөрийн үүрэг хариуцлагаа хүлээх чадвартай болгох вэ? Энэ талаар Ван Жинчин хэлэхдээ, ХКН-ын өмнө маш олон сорилтууд нүүрлэж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Өнөөгийн нөхцөл байдалд, төрийн эрх барих сорилт, өөрчлөлт шинэчлэл, нээлттэй байх сорилт, зах зээлийн эдийн засгийн сорилт, гадаад орчны сорилтууд оршиж байгаа болохоор төрийн эрх барих чадавх болон удирдах төвшинөө тасралтгүй дээшлүүлэх шаардлагатай байна, энэ бүхэнд бид намын байгуулалтын шинжлэх ухаанч төвшинг цаашид дээшлүүлэх шаардлагатай юм гэжээ.
18-р их хурлын тайланд, тогтолцооны бүтээн байгуулалтыг цаашид эрчимжүүлэх нь ХКН-ын туулж өнгөрүүлэх чухал чиг хандлага болно. Салбаруудын дэвшүүлсэн тогтолцооны байгуулалтад, боловсон хүчний тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлэх нь хүмүүсийн анхаарлыг татаж байна. 18-р их хурлын тайланд, боловсон хүчний тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлж, өндөр төвшин бүхий төрийн эрх барих боловсон хүчний эгнээг байгуулна гэж дэвшүүлсэн байна. Ван Жинчингийн танилцуулснаас үзэхэд, ХКН нь чадварлаг боловсон хүчний эгнээг бүрдүүлж, нэлээд боловсронгуй, нэлээд чадварлаг боловсон хүчний тогтолцоо болон механизмыг бүрдүүлэх юм байна.
Тэр хэлэхдээ: "18-р их хурлын шардлага болон манай өөрчлөлт шинэчлэлийн төлөвлөгөний хөтөлбөрт тогтоосон зорилтын дагуу, 2020он гэхэд боловсон хүчний ажлын талд боловсон хүчин сонгон томилох механизм, боловсон хүчний шалгалт үнэлгээний механизм, боловсон хүчний удирдлага хяналтын механизм болон боловсон хүчний урамшуулал баталгааны механизм зэрэг 4 том тогтолцоог бий болгох болно" гэлээ.
Ван Жинчин илэрхийлэхдээ, ард иргэдийн үндэс суурь нь ХКН-ын өөрийнх нь бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд үзүүлэх чухал чанарыг дахин онцолсон байна. Тэрээр хэлэхдээ, хүний төлөө байх, ард түмний төлөө засаг барих, ард иргэдтэй нягт харилцах явдал бол ХКН-ын улс төрийн хамгийн давуу тал юм гэжээ.
Тэр хэлэхдээ: "Ард түмний ашиг сонирхлыг байнга тэргүүнд тавьж, өргөн олон ард иргэдийн үндсэн ашиг сонирхлыг сайтар хамгаалах, хангах, хөгжүүлэх явдлыг аливаа ажлынхаа гараа болон үр дүн болгоно" гэлээ.
ХКН өөрийн бүтээн байгуулалтаа эрчимжүүлэхийн чухал нэгэн тал бол авлигатай эрс шуурхай тэмцэн, шийтгэж, урьдчилан сэргийлэх системийн бүтээн байгуулалтыг бүх талаар ахиулж, боловсон хүчний цэвэр шударга, ил тод улс төртэй байхыг чармайн хэрэгжүүлэх явдал юм гэж Ван Жинчин дахин нотолжээ.
Нийтийн бус өмчийн аж ахуйн нэгжид намын зохион байгуулалтыг хөгжүүлэх талаарх гадаадынхны сэжиг таавартай холбогдуулан, Ван Жинчин хэлэхдээ, нийтийн өмчийн бус аж ахуйн нэгжид намын зохион байгуулалтыг хөгжүүлэх нь холбогдох хууль дүрэм, намын дүрэм дэх холбогдох заалттай нийцэж байгаа юм, энэ нь аж ахуйн нэгжийн ажилтнуудын эв нэгдлийг улам ахиулах, тэдний хүсэл эрмэлзлийг ойлгох, аж ахуйн нэгжид улс орны холбогдох чиг шугам бодлогыг цаг тухайд нь ойлгоход нь туслан, аж ахуйн нэгжийн дотоодын зөрчил маргааныг арилгах, хөдөлмөрийн эв зохицолт харилцааг тогтооход ашиг тустай тул аж ахуйн нэгжүүдийн сайшаал дэмжлэгийг олсон байна гэжээ.
Бүртгэлээс үзвэл, нийт Хятад даяар нийтийн өмчийн бус 983 мянган аж ахуйн нэгжид намын байгууллагуудыг байгуулсны дотор 470 мянган аж ахуйн нэгж нь гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгж байгаа юм. Ван Жинчин хэлэхдээ, 18-р их хурлын дараа, нийтийн өмчийн бус аж ахуйн нэгж дэх намын байгууллагууд зохион байгуулалтын үүрэг хариуцлагаа улам нягт хэрэгжүүлж, нэг талаас аж ахуйн нэгжийн хөгжилд улам сайн үйлчилж, нөгөө талаас аж ахуйн нэгжийн ажилтнуудад улам сайн үйлчилж байна гэжээ. \Р. Д\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |