• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Америк "хожил хоёр тийшээ" ухагдахуун болон хүйтэн дайны сэтгэхүйг таягдан хаях хэрэгтэй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-11-10 18:02:51

       Хятад, Америк хэмээх хоёр талын чухал харилцаанд хожил хоёр тийшээ хэмээх үзэл баримтлал болон хүйтэн дайны сэтгэхүйг таягдан хаях хэрэгтэй гэж ХКН-ын 18 дугаар их хурлын төлөөлөгч, ХГХ-ийн сайд Ян Жэчи 9-ний өдөр илэрхийлжээ.

       Мөн өдөр Ян Жэчи ХКН-ын 18 дугаар их хурлын төвийн байгууллагын төлөөлөгчдийн нээлттэй арга хэмжээний үеэр сэтгүүлчийн асуултанд хариулж хэлэхдээ, Хятад Америкийн харилцаа бол дэлхийн хамгийн чухал хоёр талт харилцааны нэг билээ. Бид хоёр талын эрүүл тогтвортой харилцааг хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргах болно. Америкийн их сонгууль саяхан өндөрлөж Барак Обама ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо. Хоёр талын харилцаа цаашид нэн их ахицтай өөдрөг байхыг бид хүсэж байна гэжээ.

       Ян Жэчи хэлэхдээ, Хятад Америкийн хооронд чухал хамтын ашиг сонирхол бий, түүнчлэн зарчмын талаар бас тодорхой санал зөрөлдөөн ч бий. Хоёр тал алс хэтийн хараагаар шинэ цаг үед зохицсон, хоёр ард түмний үндсэн ашиг сонирхол ба дэлхийн ард түмний хамтын эрх ашигт нийцсэн хоёр орны харилцааг цаашид хөгжүүлбэл зохино гэжээ.
Тэр хэлэхдээ, хоёр тал харилцан хүндэтгэсэн, хамтаар ялалт байгуулах хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоохыг зөвшөөрч, хоёр талын удирдагчид ч Хятад Америкийн хооронд шинэ том гүрний шинэ харилцаа тогтоох зам сүвэгчлэх талаар нийтлэг ойлголтод хүрсэн гэж бид үзэж байна гэжээ. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе