• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс тогтвортой цэцэглэн хөгжсөн Ази номхон далайн бүс байгуулахад хүчин зүтгэл оруулна гэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-11-10 10:56:04

           ХКН-ын 18-р их хурлын төвийн байгууллагуудын төлөөлөгчид 9-ний өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нээлттэй хандаж байлаа. 18-р их хурлын төлөөлөгч, ГХЯ-ын сайд Ян Жечи тус радиогийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа, Ази номхон далайн бүс нутаг бол дэлхийн  амьдрах хүчээр хамгийн баялаг нутаг юм. Хятад улс дэлхийн  улс орнуудтай эрх тэгш,  харилцан ашигтай байх үндсэн дээр тогтвортой цэцэглэн хөгжсөн Ази номхон далайн бүс нутгийг  байгуулахад бэлэн байна гэлээ.

Хятад улс энхийн замаар олон улсын маргаантай, халуун цэгийн асуудлуудыг зохицуулахаа баримталж, зэвсэг хэрэглэх эсвэл зэвсгийн хүчээр заналхийлахыг эсэргүүцэнэ гэж 18-р их хурлын тайланд дахин нотолсон юм. Хятад улс энх тайванч хөгжлийг баримтлахын зэрэгцээ дипломат харилцааны явцад үүссэн хүндрэлтэй асуудал, зөрчил маргааныг хэрхэн зохицуулах вэ гэсэн асуултад тэрээр хариулахдаа:

"Тэнгисийн асуудал дээр бид зарим улс орнуудтай зарим арал олтригийн харъяалал болон усан хилийн асуудлаар зөрчил маргаантай байгаа, миний энд зааж байгаа нь Өмнөд тэнгисийн Нань Ша арлын зарим олтриг болон түүний усан хилийг хэлж байгаа юм. Хятад улсын нутаг дэвсгэрийн бүрэн эрхээ хамгаалах итгэл зоригийг хэрхэвч доогуур үнэлж болохгүй юм, бид нутаг дэвсгэр, бүрэн эрхээ эрс хэлбэрэлтгүй хамгаалах болно. Үүний зэрэгцээ, маргаантай асуудлаар хоёр тал байнга харилцаж байх хэрэгтэй, холбогдох орнууд Хятад орны адил асуудалд үнэнч хандахыг хүсэж байна " гэлээ.

Тэрээр мөн хэлэхдээ, 18-р их хурлын тайланд  дипломат бодлогын талаар олон шинэ санааг дурдсан, хоёр талын ч бай олон талт гадаад харилцааны талаар шинэ ойлголтыг бий болгож,  шинэ сэтгэлгээ, шинэ нотолгоо, шинэ үзлийг гаргаж ирсэн юм гэлээ. \Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе