• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН-ын 18-р их хурлын талаар ард иргэд саналаа ихээр илэрхийлцгээж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-11-10 17:06:33

        ХКН-ын 18-р их хурал амжилттай явагдаж, Хятадын бүх муж хотуудын боловсон хүчин, ард иргэд Хү Жиньтаогийн их хурал дээр хийсэн тайланг хичээнгүйлэн сонсоцгоосон байна. Тэд хэлэхдээ, намын удирдлага дор ойрын 10 жилд Хятад улсын эдийн засаг өндөр хурдаар хөгжиж, ардын амьжиргааны төвшин мэдэгдэхүйц сайжирч, олон улс дах байр суурь нь илт дээшилсэн юм. Хэрэв Хятадын ард түмэн нэг л зүрхээр нэгдэж нягтарч чадвал чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зорилгод хүрч чадах бөгөөд эх орон мань улам хөгжин хүчирхэгжиж, ард иргэдийн амьдралын төвшин улмаар дээшлэх болно гэжээ.

        Хар-мөрөн мужийн Сүйхуа хотын Ланьши Сяны Хүнгуан шянгийн Хүнгуан шинэ тосгоны иргэн Жан Юүнжигийн гэрт тосгоны хорин хэдэн иргэд цугларцгаан телевизээр 18-р их хурлын тайланг үзэж байлаа. Тосгоны нэгэн иргэн хэлэхдээ, өнгөрсөн жилүүдэд улсаас ард иргэдийн амьдралд олон төрлийн нааштай бодлогуудыг хэрэгжүүлсэн, бид бүгд үүний сайныг хүртэж байгаа учраа намын хөгжилд санаа тавих нь зүйтэй гэж үзэж байна. Бүгд өглөө эрт ирцгээж 18-р их хурлаа харж байгаа мань энэ гэлээ.

        "18-р их хурлын тайланд сайн сайхан Хятад орныг чармайн бүтээн байгуулах гэсэн энэ үг надад гүн сэтгэгдэл төрүүллээ". ӨМӨЗР-ны Шилийнгол аймгийн баруун үзэмчин хошууны Жарангол суурингийн Алтат гацааны малчин Балжиням хэлэхдээ, "Өнгөрсөн 10 жилд, мал аж ахуйн бүс нутагт "мал бэлчээрийн тэнцвэрийг барих" бодлого хэрэгжүүлснээр, мал тарга сайтай болж, бэлчээр сайжирч, орлого ч улам их нэмэгдлээ " гэж байлаа. Энэ оны 7-р сард Балжиням 1 хургыг дунджаар 700 гаруй юаниар нийт 100 хурга зарж, 70 мянган юанийн орлого олж, өмнөхөөсөө хоёр дахин илүү олсон байна.

        Гуанжөү, Чанчүнь зэрэг хотуудын иргэд сурвалжлагчид хэлэхдээ, 16-р их хурлын тайланд чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зорилтод хүрэхийг тэмдэглэхдээ "дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2020 онд 2000 оныхоос 2 дахинд илүүд хүргэхийн төлөө хүч тавих", 17-р их хурлаар "хүн нэг бүрийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2020 онд 2000 оныхоос 2 дахинд хүргэх" гэж дурдсан бөгөөд харин 18-р их хурал дээр дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилт дээр хот хөдөөгийн оршин суугчдын орлогыг 2 дахин нэмэгдүүлэх зорилтыг нэмж оруулсан юм. Энэ нь ард иргэдийг эдийн засаг нийгмийн хөгжлөөс улам их үр өгөөж хүртээх болгож байна гэцгээв. \Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе