• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын эвсэг зохицонгуй ертөнцийн талаарх үзэл өөрчлөгдөхгүй

CRI       (GMT+08:00) 2012-11-11 16:45:32

      Хятадын Коммунист Намын 18 дугаар их хурал Бээжин хотноо хуралдаж байна. Хятадын дипломат бодлогын хэтийн төлөв ямар байх нь гадаадын мэдээллийн хэрэгслүүдийн анхаарч буй асуудлын нэг боллоо. ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао 18 дугаар их хурлын тайланд заахдаа, Хятад улс хүн төрөлхтний энх тайван ба хөгжлийг урагш ахиулах эрхэм үйлсээ үргэлжлүүлнэ гэжээ. Үүнтэй холбогдуулан Хятадын олон улсын асуудал судлалын газрын дарга Чюй Шин манай радиогийн тусгай сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Хятадын дипломат бодлогын ирээдүйн хөгжил, эвсэг зохицонгуй дэлхий хэмээсэн ертөнцийн үзэл, түүнчлэн харилцан ашигтай хамтаар ялах дипломат бодлогын үндсэн ойлголтод өөрчлөлт гарахгүй гэсэн байна. Тэрээр хэлэхдээ:  

     "Хятад улсын ийм энх тайван ба хөгжлийн боломжийг хамгаалан үргэлжлүүлэхийг зорьсон үндсэн дипломат бодлого, дипломат арга хэлбэр өөрчлөгдөхгүй юм. Хятад улсын дэлхий нийттэй хамт харилцан ашигтай хамтаар ялах, эвсэг зохицонгуй дэлхий ертөнц байгуулах ертөнцийн үзэл ба харилцан ашигтай хамтаар ялах гэсэн үндсэн ойлголт өөрчлөгдөхгүй юм. Иймээс Хятад улс цаашид олон улсын харилцаан дахь дэлхий нийтийн чанартай асуудлыг үр ашигтай зохицуулж, том орнууд хоорондын хамтын ажиллагаа, өрсөлдөөнийг ухаалгаар шийдэж, түүхээс улбаатай асуудлуудыг хянуур байр сууриар зохицуулах болно. Иймэрхүү үндсэн дипломат арга бодлогыг бид өөрчлөлт нээлтийн бодлогыг хэрэгжүүлж эхэлснээс хойш баримталсаар ирсэн бөгөөд хөгжил дэвшилд тустай олон улсын орчинг буй болгох нь гол зорилт юм" гэжээ. 

      Тайланд Хү жиньтао заахдаа, Хятад улс олон улсын харилцаанд эрх тэгш харилцан ашигтай, багтаамжтай харилцаж, харилцан хяналт тавих, хамтын ажиллагаа байгуулж, хамтаар ашиг хүртэх зориг санааг журамлан, олон улсын эрх тэгш, шударга ёсыг хамгаалахыг хүсэж байна. Өнгөрсөн 10 жилд Хятад улс үүнийг эрс баримтлан, дэлхийн улс орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, дэлхийн үйл хэрэг дэх үг ярианы эрх болон төлөөлөх байр сууриа дээшлүүлэн, дэлхийн ёс журмын өөрчлөлтийг түлхэн ахиулсан байна. Харин Хятад улсын Адены булан дах тэнгисийн хамгаалалт болон гадаадад байгаа Хятадын харьяат иргэдийг хамгаалах зэрэг үйл ажиллагаа нь бид улсын эрх ашиг болон гадаадад амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах зэрэг талаар маш их амжилт олсныг харуулж байна. Хятадын өнгөрсөн 10 жилийн гадаад харилцаан дах амжилтын талаар Хятадын олон улсын асуудлаарх судалгааны газрын дарга Чүй Шин хэлэхдээ, энэ нь Хятадын баримталж байгаа гадаад бодлоготой холбоотой юм гэлээ.

      Миний бодлоор шинэ амжилт маань хамгийн түрүүнд гадаад харилцааны үзэл ойлголт дээр тусгагдах ёстой, дарга Хү Жинтаогийн дэвшүүлсэн эвсэг зохицонгуй дэлхий ертөнц байгуулах гэдэг бол шинэ үзэл ойлголт юм. Хятад улс энх тайвны замаар хөгжих гэдэг бол хөгжлийн зам мөн. Хятад улс дэлхий дахинтай хамтаар ялалт байгуулах гэдэг бол дэлхийн тухай үндсэн байр суурь болно. Шинжлэх ухааны үндэслэлтэй гадаад харилцааг хөгжүүлж, дотоод гадаадын их талыг ерөнхийд нь харгалзаж байгаа хэрэг. Тийм учраас гадаад харилцааны ойлголтын хувьд шинэлэг зүйл байгаа юм гэжээ.

      Энэ он гарснаас хойш өмнөд тэнгисийн асуудал, Дяо Юй Дао арлын маргаан зэрэг халуун цэгийн асуудал нь Хятадын эргэн тойрны улс орнуудтай тогтоосон гадаад харилцаанд сорилт учруулсан юм. Дарга Хү Жиньтаогийн тайланд, хөрштэйгөө найрсаг харилцаж, хөрштэйгөө түнш байх, сайн хөршийн найрамдлыг бэхжүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, үүний зэрэгцээ улс орны бүрэн эрх, аюулгүй байдал нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг эрс хамгаална, гаднын ямарч дарамтад өвдөг сөхрөхгүй гэж тэмдэглэсэн юм.
Хятад улс түүхэндээ өөрийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах асуудалд тууштай байр суурь баримталсаар ирсэн. мөн яриа хэлэлцээ зөвшилцлөөр түүхэнд үлдсэн асуудлыг шийдвэрлэх ёстой гэж үздэг. Асуудлыг шийдэхийн өмнө ганц талын байр сууриар өнөөгийн хэв байдлыг эвдэх ёсгүй гэж үздэг нь мөн Хятадын түүхэнд хэрэгжүүлж ирсэн гадаад үндсэн зарчим, байр суурь юм.

      Хү Жиньтао дарга тайландаа, Хятад улс Хятадын ард түмний эрх ашгийг дэлхийн улс орнуудын эрх ашигтай уялдуулж, үүгээр уламжлан олон улсын үйл хэрэгт илүү идэвхтэй оролцож, хариуцлагатай том гүрний үүргээ биелүүлж, дэлхийн сорилтын эсрэг хамтаар тэмцэнэ гэж заажээ. Энэхүү уриалга олон улсын хамтын нийгэмлэгийн талархлыг хүлээсэн юм.

      Пакистаны бодлого судлалын хүрээлэнгийн захирал Халид хэлэхдээ, Хятад улс энх тайвны замаар замнаж, найрсаг дэлхий ертөнцийг байгуулна гэсэн үзэл баримталж буй нь "Улс хүчирхэг бол ноёрхогч байх ёстой" гэсэн уламжлалт хэлбэрийг эвдэж, дэлхий дахинд гүн гүнзгий нөлөөлж, өөрчлөлт оруулж байна. Английн зохиолч Мартин Як хэлэхдээ, Хятад улс хөгжин цэцэглэх нь зайлшгүй хандлага боллоо. Хятад улс том гүрэн боллоо ч АНУ шиг үйл ажиллагаа явуулахгүй. Хэрвээ Хятадыг АНУ шиг гүрэн болно гэж үздэг хүн байвал түүхээ мэддэггүйтэй адил юм гэжээ.

      Чехээс Хятадад суугаа элчин сайд Сайчико хэлэхдээ, Ху Жиньтао даргын илтгэл Хятад болон дэлхийн хөгжилд онцгой ач холбогдолтой боллоо гэжээ.

      Алс хэтийг харвал Хятад улс энх тайван хөгжлийн замаар эргэж буцалтгүй замнан, бие даасан энх тайванч гадаад бодлого хэрэгжүүлж, харилцан ашигтай хамтын ялалтанд хүрэх, нээлттэй стратегиар Хятад болон дэлхий дахинд асар их боломж авчирна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе