• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН-ын 18-р хурлын хэсгүүдийн хэлэлцүүлэг үргэлжилж байна

CRI       (GMT+08:00) 2012-11-11 10:23:31

      Ли Юньчао, Жан Гаоли, Лин Жихуа, Дай Бингүө, Ляо Хүй, Чэнь Күйюнь, Дэн Пүфан нарын зэрэг хүмүүс сүүлийн өдрүүдэд ХКН-ын 18-р хурлын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцсон байна. Нөхөр Хү Жиньтаогийн хийсэн тайлан бол нийт намын итгэл зоригийг нягтруулж, ард иргэдийн хүсэл эрмэлзлийг тусгасан сайн тайлан,түүнчлэн Марксизмын гэрэл цацрангуй бичиг баримт болох бөгөөд Хятадын онцлогтой социализмын шинэ ялалтыг олох үйл ажиллагааны хөтөлбөр боллоо гэж тэд үзжээ.

       Ли Юньчао Жянсу мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэг дээр хэлэхдээ, Бид Хятадын онцлогтой социализмын далбааг өндөрт өргөж, шинжлэх ухааны үндэстэй хөгжлийн замаар тууштай замнаж, өөрчлөлт нээлттэй бодлогыг эрс хэлбэрэлтгүй баримтлах хэрэгтэй. Намын засаглал хэрэгжүүлэх чадавх болон шилдэг чанар, цэвэр ариун байх гол шугамыг баримталж, өөрчлөлт хийж, шинийг санаачлах үзэл санаагаар намын байгуулалтыг эрчимжүүлж, хүн төвтэй, ард иргэдийн төлөө засаглал хэрэгжүүлж, намаа сайн удирдан авилгатай эрс тэмцэж, намын ариун цэгц байдлыг батлах хэрэгтэй гэжээ.

        Дай Бингүө Хармөрөн мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэг дээр хэлэхдээ, ХКН-ын 18-р хурал бол манай орны чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зангилаа үед болж байгаа чухал хурал бөгөөд Хятадын ирээдүйд гүнзгий нөлөөлөх түүхэн үйл хэрэг юм. Мөн дэлхий дахинд ч гүн гүнзгий нөлөө үзүүлнэ гэжээ. 91 жилийн турш ХКН ард түмнийг удирдан хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлтийн үйл явцад асар их түүхэн амжилт олж, Хятад улс дэлхийн 2 дах том эдийн засгийн цогц болж, улс орны ерөнхий хүчин, олон улсын байр суурь ихээхэн дээшилсэн юм. Одоо аль ч үеэс үндэстний сэргэн мандалтыг биелүүлэх зорилтод ойртсон байна. Бид өөрсдийн замаа эрс хэлбэрэлтгүй баримтлах ёстой гэжээ. \Э. Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе