• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Соёлын тогтолцооны өөрчлөлт болон олон нийтийн соёлын үйлчилгээний системийн байгуулалтыг ахиулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-11-12 10:30:34

        11-ний өдөр ХКН-ын 18-р их хурлын хэвлэл мэдээллийн төвд болсон хэвлэлийн 3 дахь бага хурал дээр ХКН-ын төв хорооны суртал ухуулгын хэлтэс, соёлын яам, Хятадын радио, кино, телевизийн үндэсний ерөнхий газар, хэвлэл мэдээллийн ажил эрхэлсэн ерөнхий газрын хариуцлагатай хүмүүс дотоод гадаадын 300 гаруй сэтгүүлчдэд Хятадын соёлын тогтолцооны өөрчлөлт болон олон нийтийн соёлын үйлчилгээний системийн байгуулалтыг танилцуулсан байна.

        ХКН-ын төв хорооны суртал ухуулгын хэлтсийн дарга, төв хорооны соёлын тогтолцооны өөрчлөлт хөгжлийн ажлыг удирдах албаны тамгын газрын дарга Сүнь Жи жюйнь хурал дээр хэлэхдээ, ХКН-ын 16-р их хурлаас хойш Хятадын соёлын байгуулалтад шинэ байдал буй болж, Хятадын онцлогтой социализмын соёлын хөгжлийн замыг үүдлээ гэжээ.

        Хятадын Соёлын Яамны намын үүрийн нарийн бичгийн даргын орлогч, соёлын яамны дэд сайд Жао Шао хуа хурал дээр хэлэхдээ, ХКН-ын 16-р их хурлаас хойш соёлын салбарын тогтолцооны өөрчлөлт тасралтгүй гүнзгийрч, улсын соёл урлагийн хамтлаг нэгжүүд өрнөн хөгжиж, соёлын зах зээлийн хяналт удирдлагын үр ашиг тодорхой дээшиллээ гэжээ.

        Хятадын радио, кино, телевизийн үндэсний ерөнхий газрын дэд дарга Тянь Жинь хурал дээр хэлэхдээ, өнгөрсөн 10 жилд , Хятадын радио, киноны ажил үйлс асар их амжилт олсон. Ялангуяа радио, телевизийг бүх тосгон, бүх айл өрхөд нэвтрүүлэх, хөдөө тосгонд кино үзүүлэх зэргийн иргэдэд ач тус хүртээх стратегийн төслүүд нь олон нийтийн соёлын үйлчилгээний хот хөдөөгийн ажлыг нэгтгэх үйл явцыг ахиуллаа гэжээ.

        Хятадын хэвлэл мэдээллийн ажил эрхэлсэн ерөнхий газрын намын үүрийн нарийн бичгийн дарга, хэвлэл мэдээллийн ажил эрхэлсэн ерөнхий газрын дэд дарга Жян Жянь гүө хурал дээр танилцуулж хэлэхдээ, сүүлийн жилүүдэд улсын хэвлэлийн сангаас их хэмжээний тэтгэмжийн мөнгө гаргаж, олон шилдэг ном хэвлүүлж, үндэстний районд зориулан ном сонины "Дорнын салхи төсөл" хэрэгжүүлж, нийт иргэдээрээ ном унших, соёлын эрүүл орчинг хамгаалах, тариачдын номын өргөө гэх зэргийн төсөл хэрэгжүүлэн үр өгөөжийг нь хүртсэн гэжээ. \Ц\
  
  
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе