![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
ХКН-ын 18-р их хурлын хэвлэл мэдээллийн төв 11-ний өдөр "Хятадын банкны өөрчлөлт болон шинжлэх ухаанч хөгжил" сэдэвт хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. ХКН-ын 18-р хурлын төлөөлөгч, Хятадын банкны хяналт удирдлагын хорооны тэргүүн Шан Фу Линь уг хурал дээр хэлэхдээ, Хятад улс иргэдээ банкны салбарт хөрөнгө оруулахыг үргэлжлүүлэн дэмжинэ гэжээ.
Шан Фу Линь цохон тэмдэглэхдээ, Хятад улс төрөл бүрийн хөрөнгийг банкны салбарт оруулах стандарт, босго, нөхцөл болзол нь бүгд нэгдсэн байдалтай ба ямар нэгэн гадуурхсан тогтоол заавар байхгүй. Энэ оны 5-р сард, Хятадын банкны хяналт удирдлагын хороо иргэдийг хөрөнгөө банкны салбарт оруулахыг урамшуулах санал зөвлөгөөг гарган урамшуулж, тэднийг бусад төрлийн хөрөнгийн адил банкны салбарт орохыг дэмжиж, энэ салбарт орох таатай орчинг бүрдүүлсэн юм гэжээ.
Шан Фу Линь хэлэхдээ, 2011 оны сүүлчээр Хятадын арилжааны бага дунд банкуудын дунд иргэдийн эзэмших хувьцаа 50%-ийг эзэлж байна. хөдөө тосгоны дунд жижиг банк санхүүгийн байгууллагуудад иргэд 90%-ын хувьцаа эзэмшиж байна.Банк салбарын хяналт удирдлагын хороо бодлогоо цаашид улам нарийсгаж, төрөлжүүлсэн удирдлагаа эрчимжүүлж, иргэд хөрөнгөө банк санхүүгийн салбарт оруулахыг урамшуулж, иргэдийн хөрөнгийн банк санхүүгийн өөрчлөлт хөгжил болон хяналт удирдлагыг ахиулах үүргийг нь улам сайн гаргуулах болно гэжээ. /Баатар орчуулав/
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |