• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын дипломат харилцаа "хамтын ажиллагаа, хамтын ялалт"-ыг баримтална

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-11-12 17:14:36

       ХКН-ын 18-р их хурал Бээжинд хуралдаж байна. Их хуралд дэвшүүлэн хянан хэлэлцүүлж байгаа тайланд эрх баригч ХКН-ын ирээдүйн дотоод гадаад бодлогын чиг шугамыг тодорхойлон өгүүлжээ. Урт хугацааны эрүүл тогтвортой хөгжих шинээр хөгжиж байгаа том гүрний харилцааг урагшлуулах, өөрийн хөгжлийн өгөөжийг эргэн тойрны улс орнуудад хүртээх зэргээр тайланд дэвшүүлсэн нь гадныхны түргэн хөгжин өөрчлөгдөж байгаа Хятад орны талаарх анхааралд хариулт өгчээ.

       Жан Шюнь хэлэхдээ, сайн ойлгож мэддэг учраас тийм ч их нөлөөлөхгүй байх аа гэжээ. Иноүе Юоичи хэлэхдээ, Хятад Япон хоёр орон бүр харилцан бие биедээ хэрэгтэй, хоёр тал хэн нэгнээсээ салбал оршин тогтнож хөгжих аргагүй юм гэжээ.

       31 настай Жан Шюнь Японы хөрөнгө оруулалттай нэг компанид ажилладаг. Дяо юй дао арлын маргаан гарсны улмаас тэрээр Хятад Японы харилцааны хөгжлийг улам анхаардаг болсон байна. Тэрээр сурвалжлагчид хэлэхдээ, энэ явдал миний ажил болон хамтран зүтгэгч япон нөхдүүдийн харилцаанд нөлөөлөөгүй гэжээ. Иноүе Ёичи бол Японы TBS телевизийн Бээжин дэх салбарын захирал юм. Дяо юй дао арлын маргаанаас болж тэрээр Япон Хятадын харилцааны талаар улам сайн ойлгодог болсон байна.

       Бээжинд 18-р их хурлыг сурвалжилж байгаа Япон сэтгүүлчид Иноүе Ёичитэй адил Хятадын дипломат харилцааны хөгжлийн хандлагыг хамгийн их анхаарч байгаа юм. Энэ нь мөн Хятадын хөрш орнуудаас ирсэн сэтгүүлчдийн анхаарал хандуулж байгаа асуудлын нэг мөн.

       18-р их хурлын тайланд, Хятад улс "өөрийн хөгжлөөс эргэн тойрны орнууддаа ач тус хүртээхээр чармайна" гэж тодорхой заасан юм. Олон улс болон стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач Гао Зү гүйн үзэж байгаагаар энэ нь Хятадын баримталж байгаа "хөршүүдтэйгээ найрсаг" байх гэсэн чиг шугамтай нийцэж байна. Олон жилийн харилцан ашигтай хамтын ажиллагаагаар дамжуулан Хятад орон Япон зэрэг эргэн тойрны олонх улс орны худалдааны хамгийн том түнш болсон юм. Ирээдүйд Хятад улс тус бүс нутгийн хамтын ажиллагаа, хамтын хөгжлөө улам ахиулах болно .

       Эдгээр жилүүдэд Хятадын эдийн засаг нийгмийн олон талт түргэн хөгжлөөс болж, эргэн тойрны бүс нутаг, түүнчлэн бүх дэлхийд Хятадын хөгжлийн хурдан тэргийг дагаж, Хятадын түргэн хөгжлөөс үр өгөөж авах явдал гарсан байна. Дараачийн хийх ёстой зүйл бол бид яавал сая үр өгөөжийг нь хүртээх асуудал юм, ирээдүйд бид нэн их аз тохиол нүүрлэх болно. Жишээлбэл, ирээдүйн Хятадын хөгжлийн өөрчлөлтийн арга хэлбэр, бидний импорт ихээр өсөх, бидний гадаад дахь хөрөнгө оруулалт ч маш ихээр нэмэгдэх юм.

       Хятад улс болон том гүрэн хоорондын ирээдүйн хөгжлийн тухайд, ХКН-ын 18-р их хурлын тайланд "урт хугацааны тогтвортой эрүүл саруул хөгжих шинэ хэлбэрийн том гүрний харилцаа" гэж тогтоосон юм, ингэж хэлж байгаа нь мөн анх удаа намын төлөөлөгчдийн их хурлын тайланд бичигдсэн байна. Анхаарах нэгэн зүйл бол зөвхөн Хятад Америкийн харилцаагаар жишээлэхэд, өнгөрсөн 10 жилд хоёр орны тэргүүн нар 26 удаа уулзаж, Хятад Америкийн стратегийн болон эдийн засгийн яриа хэлэлцээ зэрэг 90 гаруй засгийн газар хоорондын яриа хэлэлцээний механизмыг байгуулсан юм. Энэ хоёр дэлхийн хамгийн чухал, хамгийн будлиантай хоёр талын харилцааны ирээдүйд нүүрлэх өрсөлдөөн сорилтын тухайд 18-р их хурлын төлөөлөгч, Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечй манай сэтгүүлчийн асуусан асуултад хариулж хэлэхдээ, Хоёр тал шинэ зууны шинэ цаг үед хоёр орны ард түмний үндсэн эрх ашиг ба дэлхийн ард түмний хамтын ашиг сонирхлыг анхаарч, хоёр орны харилцааны хөгжлийг тасралтгүй урагшлуулах ёстой. Хятад АНУ хэмээх хоёр талын чухал харилцааны тал дээр, "хожил хоёр тийшээ гэсэн ойлголт, хүйтэн дайны сэтгэхүйг зайлшгүй таягдан хаях ёстой гэж би үзэж байна.

       Улс орнууд зэрэгцэн оршиход зөрчил маргаан байхыг үгүйсгэхгүй, гол нь хэрхэн зохицуулах явдал юм. Дяо Юй Дао арлын маргаантай байгаа Япон Хятадын талаар TBS телевизийн Бээжин дэх салбарын захирал Иноуе Ёичи хэлэхдээ, хоёр тал тайван байх ёстой. Ялангуяа Япон буурь суурьтай байр сууриар Хятадын өөрчлөлтөд хандах ёстой.

       "Японы хэвлэлийн мэдээллийн хэрэгслийн хувьд, бид Хятад улстай сөрөг байр суурьтай байхыг онцлохгүй. Японы тал одоогоор Хятад улстай хэрхэн тохиромжтой харилцаа тогтоох, "хүчирхэг"-жиж байгаа Хятад оронтой хэрхэн харилцах гэдгээ бодох хэрэгтэй байна. "

       Улс орнууд хоорондын харилцааны талаар Японы хөрөнгө оруулалттай компанид ажиллаж буй Жан Шүнь өөрчлөлт хийж нээлттэй байх бодлогын дор хүмүүжсэн бусад Хятадын иргэдтэй адилхан жирийн ойлголттой явна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе