![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятадын Үндэсний радио кино телевизийн ерөнхий газрын орлогч дарга Тяньжинь 11-ний өдөр ХКН-ын 18-р их хурлын хэвлэл мэдээллийн төвд болсон 3 дах хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ онд Хятадын дотоодын киноны зах зээлийн хэмжээ мэдэгдэхүйц буурч, зах зээлийн голлох байр суурь нь хэлбэлзэж байна.Хятадын дотоодын киноны зах зээлийн өрсөлдөх чадварыг улам дээшлүүлэх хэрэгтэй гэжээ.
Тэрээр сэтгүүлчийн асуусан өнөөгийн Хятадын киноны зах зээлийн байдлын тухай танилцуулахдаа, энэ оны 1-10 сарын эцэс хүртэлх байдлаар, дотоодод үйлдвэрлэсэн уран сайхны кино 638, билетийн орлого 13 тэрбум 272 сая юаньд хүрч, ноднингийн жилийн нийт орлогоос давж, 40 хувиар өссөн ч эх орны үйлдвэрийн киноны зах зээлийн хэмжээ 41.4% л байлаа. Энэ нь ноднингийн мөн үеийнхээс мэдэгдэхүйц буурч, олон жилийн турш дотоодын кино зах зээлийн голлох байр суурийг эзэлж байдаг явдалд цохилт өглөө.
Мөн өдөр ХКН-ын Төв хорооны ухуулах хэлтэс, Соёлын яам, Хятадын Үндэсний радио кино телевизийн ерөнхий газар болон Мэдээ, хэвлэлийн ерөнхий газрын хариуцлагатай хүмүүс хуралд оролцсон дотоод гадаадын 300 гаруй сэтгүүлчдэд Хятадын соёлын системийн өөрчлөлт болон олон нийтийн соёл үйлчилгээний системийн байгуулалтын байдлыг танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулжээ. \Г.С\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |