• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс эдийн засгийн хөгжлийн чиглэлийг тодорхойлов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-11-12 16:20:17

             ХКН-ын 18-р их хурал хилийн чинадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татсаар байна. Улс төрийн зохицуулалтаас гадна, хилийн чинадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эдийн засгийн салбарт анхаарлаа нэн их тавьж байна. Зарим шинжээчид хэлэхдээ, 18-р их хурлын дэвшүүлсэн эдийн засгийн бодлогийн жолоодох үзэл санаа нь ирээдүйн Хятад мөн тэрчлэн дэлхийн эдийн засгийн хөгжилд шууд нөлөөлөх болно гэжээ.

             "Нью Йорк таймс сонин"-д тэмдэглэхдээ, Хятадын удирдагчдийн эдийн засгаа анхаарч байгаа болон түүний урт удаан хугацааны орон нутгийн эдийн засгийн хөгжлийн туршлага бол Хятад улс дэлхийн эдийн засгийн хямралаас тогтвортой ангижирч чадсаны чухал баталгаа юм гэжээ.

             ХКН-ын 18-р их хурлаас "эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийн гол асуудал засгийн газар болон зах зээл хоорондын харилцааг сайн зохицуулж, зах зээлийн жим хуулийг хүндэтгэж, засгийн газрын үүрэг чадавхыг сайтар гүйцэтгэх ёстой юм" гэж тодорхой дэвшүүлсэн юм. Эдгээр агуулга нь Хятадын эдийн засгийн өөрчлөлтийн чиглэлийг тодорхойлж, гаднын эргэлзээнд хариу өгсөн байна. \Г.С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе