• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гадаад дотоодын сурвалжлагчид Бээжин хотын баруун дүүрэгтэй танилцав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-11-12 20:55:33

       ХОУР-гийн мэдээ: ХКН-ын 18-р хурлын үеэр, их хурлын хэвлэл мэдээллийн төв дотоод гадаадын сурвалжлагчдыг Бээжин хотоор явж тойрч, Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн байдалтай танилцахыг урьсан байна.

       11-р сарын 12-ны өдөр, сурвалжлагчид Бээжин хотын баруун дүүрэгт хүрэлцэн ирж, дүүргийн ерөнхий засаг захиргааны үйлчилгээний төв, хотын зам харилцааг зохицуулах төв болон дүүргийн банк санхүүгийн гудамжны хорооллын сургалтын газартай танилцаж, ард иргэдэд ашиг тустай засаг захиргааны болон хорооллын янз бүрийн хэмжээний иргэдэд өгсөн бодит үр өгөөжийг мэдрүүлсэн байна.

       Бээжин хотын баруун дүүргийн ерөнхий засаг захиргааны үйлчилгээний төв интернет сүлжээ, IT сүлжээ, радио телевизийн сүлжээ зэрэг мэдээлэл холбооны техник технологийг засаг захиргааны үйлчилгээнд оруулсны зэрэгцээ Хятаддаа анхны 24 цагийн засаг захиргааны автомат үйлчилгээний төвийг байгуулж, хотын иргэд шинэчлэгдэсэн иргэний үнэмлэхээ энэхүү автомат машинд уншуулж ажил хөөцөлдөх аргачлал, ажил хэргийн явцын байдалтай танилцаж болох бөгөөд урьдчилж цаг авах, автоматаар хүснэгт бөглөх зэрэг үйлчилгээ үзүүлэх чадавхтай байна.

       Бээжин хотын зам харилцааны газрын зохицуулах төв, хотын зам харилцааны газрын орлогч дарга, хэвлэлийн төлөөлөгч Ли Шаомин болон зам харилцааны газрын шинжлэх ухаан технологийн хэлтсийн дарга Зөү Пин сурвалжлагчдад тус хотын ухаалаг зам харилцааны удирдамж болон удирдах системийн ашиглалтын байдлын талаар танилцуулсан байна. 2007 оны 4-р сард, хотын зам харилцааг зохицуулах төв байгуулагдаж, ашиглалтад орсон нь Бээжин хотын ухаалаг зам харилцааны удирдлагын төвшин шинэ шатанд хүрснийг харуулсан байна.
Сурвалжлагчид хамгийн сүүлд хотын баруун дүүргийн банк санхүүгийн гудамжийн хорооллын сургуультай танилцаж, хорооллын иргэдийн уран бичлэг, хүүхдийн цэцэрлэгийн сургалтын ангитай танилцсан байна. \Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе