![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
ХКН-ын 18-р их хурал нээгдсэнтэн холбогдуулан гадаадын зарим улс төрчид, улс төрийн нам, байгууллагаас сүүлийн өдрүүдэд ар араасаа утас, захидал ирүүлж халуун баяр хүргэж байна.
Японы ерөнхий сайд асан, Доод танхимын гишүүн, Япон Хятадын олон улсын харилцааны нийгэмлэгийн хүндэт тэргүүн Хата Цүтуму болон Японы Доод танхимын гишүүн, Япон Хятадын олон улсын харилцааны нийгэмлэгийн дарга Каиайда Банри баярын захидалдаа, их хурал амжилттай явагдаж, Хятад улс эдийн засаг нийгмийн шинэ өөрчлөлтийг хэрэгжүүлж, тогтвортой өсөлтийг хэвээр баримтлахыг чин сэтгэлээсээ хүсэж байна гэжээ.
Японы Энхийн комисс ХКН-ын 18-р их хуралд чин сэтгэлийн баяр хүргэв. Баярын захидалд дурдахдаа, бид Япон, Хятад хоёр ард түмний найрсаг үйл хэргийн төлөө Хятадын ард түмэнтэй хамт энхийн төлөө тэмцэж, зэвсэглэлийг хорогдуулах нийгэмлэгтэй найрамдал хамтын ажиллагаагаа бэхжүүлж байна. Энэ харьцаа холбоо нь үргэлжлэн гүнзгийрч хөгжихийг үнэн сэтгэлээсээ хүсэж байна. Японы Энхийн комисс Японы Засгийн газраас түрэмгийллийн түүхээ ухаарахыг шаардсаар ирсэн, бид Японы Үндсэн хууль дахь энхийн зүйл заалтыг бүх чадлаараа хамгаална гэжээ.
Бразилийн Социалист намын нэгдүгээр орлогч дарга Амаро захидалдаа, ХКН Хятадын ард түмнийг удирдан шинэ Хятад улсыг байгуулсан төдийгүй хоцрогдмол газар тариалангийн улсыг дэлхийн хоёр дах том эдийн засгийн цогц болгон хөгжүүлсэн байна. Бид Хятадын ололт амжилтад баярлан урамшиж байгаа бөгөөд Хятадын өөрчлөлт шинэчлэлд цаг ямагт анхаарлаа хандуулж байна. 18-р их хурал амжилттай явагдахыг хүсэн ерөөе гэжээ.\Навч орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |