ХКН-ын 18-р их хурлын тайлан ХКН-ын өнгөрсөн 5 жилийн эрх барьсан ололт амжилт болон алдаа дутагдлыг дүгнэсэн бөгөөд эрх барих ажилд өндөр шаардлага дэвшүүлсэн байна. Дотоод гадаадын олон нийт ч ХКН-ын эрх үүргийн талаар нааштай үнэлж, сайжруулах орон зайг онцолжээ.
ХКН ард түмнийг жолоодон Хятадын онцлогтой социалист замаар замнах үед, үзэл санаагаа байнга чөлөөлж, онолын бүтээмжийг ахиулах нь ХКН-ын эрх барихад олсон асар их амжилтын нууц болно гэж ХКН-ын Төвийн Хорооны дэргэдэх Намын сургуулийн профессор Ше Чүньдао үзсэн байна.
Канадын харьцуулсан улс төр судлалын профессор Даниел Белл Америкийн сонинд өгүүлэл нийтэлж, ХКН-ын сонгуулийн механизм улмаар мэдлэг ур чадварыг чухалчлах болж байна, удирдах боловсон хүчин хатуу чанга сонгуулийг дамжих, зөвхөн чадварлаг хүмүүс сая дээд зиндааны удирдах багт орж байна гэж тэмдэглэжээ. \Р\