|
|
||
Хятадын эрх баригч ХКН-ын 18-р их хурал Бээжинд үргэлжилж байна. ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао 17-р сонгуулийн төв хорооны өмнөөс хийсэн ажлын тайлан дах улсын батлан хамгаалах болон армийн бүтээн байгуулалтын талаарх онол олны анхааралд хүрч, "мэдээлэлжүүлэлт" гол зангилаа цэг болжээ. Тайланд заахдаа, механикжуулалт болон мэдээлэлжүүлэлтийн байгуулалтыг даруй эрчимжүүлэх нь түүхэн чухал үүрэг юм. 2020 он болоход мэдээлэлжүүлэлтийн байгуулалтад зохих амжилт олохоор чармайна гэжээ. Далай тэнгис, сансар болон интернетийн орон зайн аюулгүй байдлыг онц анхаарна гэж тайланд мөн тодорхойлжээ. Тиймээс мэдээлэлжүүлэлтийг эрчимжүүлэх нь Хятадын армийн цаашдын хөгжлийн чухал үүрэг бөгөөд улс орны энх тайванч хөгжлийг баталж, бүс нутаг болон олон улсын аюулгүй байдлыг хамгаалахад оролцох, тэрчлэн олон улсын улс төр, аюулгүй байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой гэдгийг АЧА-ны техникийн мэргэжилтнүүд, түүнчлэн анхан шатны цэрэг байлдагч нар ч санал нэгтэй үзэж байна.
18-р Их хурлын төлөөлөгч Вэй Вэньхүй бол тэнгисийн армийн дорнод тэнгисийн флотын агаарын цэргийн штабын дарга юм. Тэрээр Хятадын зүүн өмнөд тэнгисийн районд цэргийн алба хашиж байгаа юм. 1984 онд хамгийн анх удаа Чүжяо- 6 сэнст онгоцоор агаарт хөөрч байсан, өнөөдөр Хятад улс өөрсдөө судалж бүтээсэн Жянь-10 онгоц жолоодож байна. 30 жилийн цэргийн амьдралдаа тэрээр Хятадын армийн төхөөрөмжийн бүтээн байгуулалт болон мэдээлэлжүүлэлтийн бүтцийн өөрчлөлтөд маш сэтгэл хангалуун байна. Тэрээр хэлэхдээ, Би 1984 онд нисэгч болсон юм. Төхөөрөмжийн хувьд анх удаа Чүхжяо- 6 сэнст онгоцоор агаарт хөөрч байсан, өнөөдөр Хятад улсын өөрөө судлан бүтээсэн хамгийн тэргүүний, гуравдах үеийн байлдааны нисэх онгоц хэрэглэх болжээ. Үүнийг урьд санаад ч нэмэргүй байсан бол өнөөдөр биеллээ олжээ. ХКН-ын 16-р их хурлаас хойшхи арван жилд манай арми мэдээлэлжүүлэлтийн талаар нэлээд дэвшил олж, гол төлөв ерөнхий удирдан жолоодох систем, байлдааны талбарын орчны мэдээлэл авах чадвар зэрэгт илт мэдэгдэж байна, эдгээр нь манай байлдагчдын ирээдүйд хүчирхэг суурь, итгэл найдвар болж байна гэжээ.
Армийн мэдээлэлжүүлэлтийн байгуулалт гэдэг үг 2003 онд цэргийн төв зөвлөлийн стратегийн тохируулалтад анх удаа дурдагджээ. Армийн мэдээлэлжүүлэлтийн байгуулалт орчин үеийн мэдээллийн техникийг өргөнөөр ашиглан, армийн мэдээллийн нөөцийг нээлттэй байлгах, хэрэглэх болон эзэмших чадварыг дээшлүүлэн, армийн байлдах чадварыг бүх талаар дээшлүүлэх явцыг зааж байна. Энэ зорилтоо биелүүлснээр Хятадын армийн байлдах чадвар нэмэгдэн, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон бүрэн эрхээ хамгаалах, дэлхийн энх тайван байдлыг хамгаалахад маш чухал юм.
Сүүлийн жилүүдэд Хятадын арми мэдээлэлжүүлэлтийн бүтээн байгуулалтаас гадна зэвсэг төхөөрөмжийн шинэчлэлтийн талд ч ахиц олж, армийн байлдагч нарын боловсрол ч дээшлэн, маш олон оюутан цэрэгт элсэн улсын батлан хамгаалалтын салбарт хүчин зүтгэсэн байна. Өнөө 32 настай Жан Өү 2001 онд их сургуулиа төгсөөд Хятадын Ардын Чөлөөх Армийн Стратегийн Пуужинт Цэргийн Ангид иржээ. Харин түүний цэргийн амьдрал хөөсөн арван жил бол яг саяхан хоёрдугаар их бууны ангийн зэвсэг төхөөрөмжийн мэдээлэлжүүлэлтийн байгуулалт хамгийн ид хүчтэй хөгжсөн 10 жил болох юм.
Хятадын армийн хөгжлийн төлөвлөгөөгөөр 2020 оноос өмнө механикжуулалт, мэдээлэлжүүлэлтийн байгуулалтаа ихээр хөгжүүлэхийг баталгаажуулах юм. Ирэх 8 жилд энэ зорилтоо биелүүлэхийн төлөө Хятадын арми зэвсэг тоноглол, боловсон хүчин, стратегийн тохируулалт зэрэг талд улам хүч тавин хөгжүүлэх болно. Харин ХКН-ын 18-р их хурлын тайланд заахдаа, Хятадын дэлхийн байр суурьтай нийцсэн, Үндэсний аюулгүй байдал болон хөгжлийн ашиг тусад дүйцсэн бах бэх батлан хамгаалалт болон хүчирхэг армийг байгуулна гэжээ, Энэ зорилт биелэгдэх эсэх нь стратегийн боломж хэрхэн бүрдэхээс хамаарна.\Дүүрэнжаргал орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |