![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
ХКН-ын 18-р их хурлын хэвлэл мэдээллийн төвд 12-ны өдрийн үдээс хойш 4 дэх удаагийн хэвлэлийн бага хурал Бээжинд боллоо. Орос сууц, хот хөдөөгийн байгуулалтын яам, Үндэсний хөгжил өөрчлөлтийн хороо, Хүрээлэн буй орчныг хамгаалах яам болон Хүний нөөц, нийгмийн хамгааллын яам зэрэг дөрвөн яамны хариуцлагатнууд хуралд оролцсон бөгөөд 450 гаруй дотоод гадаадын сурвалжлагчид Хятадын иргэдийн амьжиргааны салбрын ажлын байдлыг танилцуулж, сэтгүүлчдийн асуултанд хариулсан байна.
Хятадын Үндэсний хөгжил, өөрчлөлтийн хорооны орлогч дарга Жү Жишинь танилцуулахдаа, 2009 оны 4-р сард эмнэлэг эмчилгээний
шинэ өөрчлөлтийг явуулснаас хойш, мэдэгдэхүйц үе шаталсан амжилтыг олсон юм. Эмнэлэг, эмчилгээний өөрчлөлтийг улам гүнзгийрүүлэхийн тулд энэ жилийн эхэнд Төрийн Зөвлөлөөс "12-р таван жилийн төлөвлөгөө"-ний эмнэлэг эмчилгээний өөрчлөлтийн төлөвлөгөөг гаргаж, 2012-2015 оны ажлын үүргийн зохицуулалтыг хийсэн байна. Үүнд гурван талыг хамруулсан бөгөөд тэдгээр нь нийт иргэдийн эмчилгээний даатгалын системийг төгөлдөржүүлж, эм бэлдмэлийн тогтолцоо болон үндсэн шатны шинэ механизмыг сайжруулж, улсын эмнэлгийн өөрчлөлтийг идэвхтэй түлхэн урагшлуулах зэрэг болно. Ирэх дөрвөн жилийн хүчин чармайлтаар Хятад улсын иргэн бүр эмнэлэг эмчилгээний үндсэн үйлчилгээг хүртэх зорилтод улам ойртох болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Хятад улсын хүний нөөц, нийгмийн хамгааллын яамны орлогч сайд Ян Жимин танилцуулж хэлэхдээ, хүний нөөц, нийгмийн хамгааллын салбар бол иргэний амьдралтай шууд холбоотой юм, ХКН-ын 16-р их хурлаас хойших 10 жил бол тус улсын хүний нөөц, нийгмийн хамгааллын салбар маш түргэн хөгжиж, ард иргэдийн ашиг орлого нэмэгдсэн цаг үе байлаа. Байдлыг хянаж үзэхэд, ойрын үед аж ахуйн нэгжүүд ажилтнуудыг олон тоогоор нь цомхотгох, хот орж ажиллаж буй тариачид олноороо буцаж гэртээ харих үзэгдэл гараагүй хэдий ч эдийн засгийн өсөлт нь удааширсан нь ажлын байрны хангалтанд илт нөлөөлж байна. Дараагийн алхамд, холбогдох байгууллагууд улам эрчимтэй арга хэмжээ авч, шинэ ажлын байрыг бий болгох боломжийг бүрдүүлнэ гэлээ. \Н. Пүрэвжав орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |