• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон улсын хамтын нийгэмлэг Хятадын эдийн засгийн өөрчлөлтийг анхаарч байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-11-13 20:17:08

        Синьхуа агентлагийн мэдээ: ХКН-ын 18-р их хурлын тайланд социалист зах зээлийн эдийн засгийн бүтэц болон эдийн засгийн хөгжлийн хэлбэрийн өөрчлөлтийг түргэсгэнэ гэж заажээ. Ойрын өдрүүдэд гадаадын нийгмийн бүх давхаргынхан болон хэвлэлүүд энэ талыг онцгой анхаарч, дээрх зорилтыг биелүүлэхэд Хятадын эдийн засгийн хөгжлийн эрч хүч, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, эдийн засгийн тасралтгүй хөгжлийг баталгаажуулж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг хангах хэрэгтэй гэжээ.

        НҮБ-ын дэлхийн эдийн засгийн тооцооллын төвийн дарга Хун Пин Фань хэлэхдээ, өнгөрсөн 10 жилд Хятад улс социалист зах зээлийн эдийн засгийн байгуулалтыг ахиулсан. Ирэх 10 жил бол социалист зах зээлийн эдийн засгийг төгөлдөржүүлэх зангилаа жилүүд юм. Зөвхөн эдийн засаг, нийгэм, улс төрийн талаар бүтцийн өөрчлөлт хийж байж Хятадын социалист зах зээлийн эдийн засгийг тасралтгүй хөгжүүлж төгөлдөржүүлнэ гэжээ.

        ОХУ-ын ШУА-ийн Алс дорнодын судалгааны хүрээлэнгийн дэд захирал Сергей Лужанин хэлэхдээ, одоо Хятад улс шинэ эдийн засгийн хөгжлийн стратегийг урагшлуулахаар чармайж байна. Бүтээмж болон дотоод хэрэглээнд суурилсан өсөлтийн хэлбэрийг биелүүлэхийг хүсэж байна гэжээ. 
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе