Синьхуа агентлагийн мэдээ: ХКН-ын 18-р их хурлыг тохиолдуулан зарим гадаадын төрийн тэргүүн, нам бүлэг, найрсаг байгууллага болон хүмүүсээс цахилгаан мэдээ, захиа ирүүлэн халуун баяр хүргэсэн байна.
Японы үйлдвэрчний эвлэлийн ерөнхий холбооны тэргүүн Кога Нобуки ХКН-ын 18-р их хурал нээгдсэнд чин сэтгэлийн баяр хүргэлээ. Баярын захидалдаа тэрээр, энэ онд Япон Хятадын дипломат харилцаа хэвийн болсны 40 жилийн ой тохиож байна. Япон Хятадын харилцаа туйлын чухал юм, хоёр тал хоёр орны ахмад удирдагчдын тогтоосон олон төрлийн харилцааны талаар илэн далангүй санал солилцохыг хүсч байна гэжээ. \Н. Пүрэвжав орчуулав\