• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Чинээлэг нийгэм, үзэсгэлэнт Хятад орон" бүтээн байгуулах төлөвлөгөө дэлхий нийтийн анхаарлыг татлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-11-13 20:19:40

        ХКН-ын 18-р их хурлын тайланд 2020 он гэхэд бүх талаар чинээлэг нийгэм болгон бүтээн байгуулах агуу зорилтыг дурдаж, "үзэсгэлэнт Хятад орон" бүтээн байгуулах хөгжлийн төлөвлөгөө гаргасныг олон улсын хамтын нийгэмлэг анхаарч, магтан сайшааж байна.

        Америкийн Стэнфорд их сургуулийн Хуулийн сургуулийн судлаач Доналд Левис хэлэхдээ, Хятад улс шинэлэг, ирээдүйд хандсан эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрийг сонгосон бөгөөд энэ арга хэлбэр нь шинжлэх ухааны үндэслэлтэй юм. Ногоон эдийн засаг болон тогтвортой хөгжил нь уг арга хэлбэрийн илэрхий шинж тэмдэг болсон байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, "ийм том, ийм зориг зүрхтэй алс хэтийн төлөвлөгөөг бусад хөгжиж байгаа орнууд боловсруулж байгаагүй юм. Хятад улс хөгжлийн зорилтоо биелүүлсэн тохиолдолд Америк, Европын тэргүүний хөгжингүй орнуудын эгнээнд орох нь гарцаагүй" гэсэн байна.

        Шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжих нь чинээлэг нийгмийг тал бүрээр бүтээн байгуулахын чухал баталгаа мөн. "Үзэсгэлэнт Хятад орон" байгуулах төлөвлөгөө нь чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах сайн сайхан хүсэл мөрөөдлийг харууллаа.\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе