|
|
||
ХОУР-гийн мэдээ: ХКН-ын 18 дугаар их хурал Бээжинд болж байна. Хурлын төлөөлөгч, ӨМӨЗР-ны Хөххотын Жинь Жюй жүжгийн чуулгын Хэ Шяожюй манай радиод ярилцлага өгөхдөө, үндсэн шатны ший жүжгийн ажилтан болсны хувьд Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтаогийн тайланд дурдсан социалист соёлын хүчирхэг орныг тууштай бүтээн байгуулах тухай ярианд ихэд анхаарлаа хандуулж байна гэжээ.
Хэ Шяожюй хэлэхдээ, соёлын томоохон хөгжил цэцэглэлтийг ахиулах дархан үүрэг хариуцлагыг улам сайн гүйцэтгэхэд ард олны соёлын амьдралд тавьж буй шинэ хүсэл мөрөөдлийг зөв ойлгож, олон түмний дунд гүнзгийрч, олон түмэндээ үйлчлэхээр дамжин соёлын шинэ бүтээлч ажиллагааг биелүүлэх хэрэгтэй. Соёл урлагийн чуулга нь улам олон шилдэг жүжиг гаргаж, ард олондоо илүү сайн үйлчлэх хэрэгтэй гэжээ.\Навч орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |