• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН-ын 18-р хурлын тэргүүлэгчид 3 дахь удаагаа чууллаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-11-13 15:31:17

       ХКН-ын 18-р их хурлын тэргүүлэгчид 13-ны өдөр ардын хурлын ордонд 3 дахь удаагаа чуулж, ХКН-ын 18 дахь сонгуулийн төв хорооны гишүүн, нөхөн сонгогдсон орлогч гишүүн болон төвийн сахилга бат шалгах комиссын гишүүдийн нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтын төсөл зэргийг баталж, төлөөлөгчдөд хэлэлцүүлэхээр өргөн барьжээ.

       Эх сурвалжид тэмдэглэснээр, 11-р сарын 11-ээс эхлэн, төлөөлөгчид их хурлын тэргүүлэгчдийн баталсан ХКН-ын 18 дахь сонгуулийн төв хорооны гишүүн, орлогч гишүүн болон төвийн сахилга бат шалгах комиссын гишүүний нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт зэргийг хянан хэлэлцсэн бөгөөд энэхүү нэрсийн жагсаалт нь намын дотоод ардчиллыг гүйцэд гаргасны үндсэн дээр бүрдсэн, бүтэц нь зүй зохистой, нэр дэвшигчдийн улс төрийн боловсрол нэлээд өндөр, ажлын бүтээмж нь нэлээд сайн, ард олны хүрээллийг олсон хүмүүс оролцсон байна гэж төлөөлөгчид үзжээ.

       13-ны үдээс хойш их хурлын төлөөлөгчид хэсгийн хурал хийж, тэргүүлэгчдийн 3 дахь удаагийн хурлаар баталсан Төв хорооны гишүүн, орлогч гишүүн болоод төвийн сахилга бат шалгах комиссын гишүүдийн нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг авч хэлэлцэх бөгөөд 14-ний үдээс өмнө, их хурлаар албан ёсны сонгууль хийх юм байна.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе