• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН-ын 18-р хурал интернет ярилцлага хийлээ

CRI       (GMT+08:00) 2012-11-14 10:28:27

      ХКН-ын 18-р хурлын хэвлэл мэдээллийн төв 13-ны үдэд "Хятадын хууль эрхийн шударга байдал" сэдвээр анхны интернет ярилцлага хийж, Хятадын ардын дээд шүүхийн намын хорооны дэд нарийн бичгийн дарга, ерөнхий шүүгчийн байнгын орлогч Шэнь Дэ Юн, ардын дээд прокурорын намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, байнгын орлогч дарга Хү Зэ Жүнь, хууль зүйн яамны дэд сайд, намын хорооны гишүүн Жао Да Чэн нар сүлжээ ашиглагчдын асуултад хариуллаа.

      Шэнь Дэ Юн өнөөгийн хууль зүйн шударга байдлын талаар сүлжээ ашиглагчдын асуултад хариулахдаа, нийгмийн олон салбарынхан хууль зүйн шударга байдалд маш их анхаарал тавьж байна. Гэвч шудрага байгаа эсэх асуудал бол эн тэргүүнд хувь хүний ойлголтын асуудал, маш нарийн ширийн асуудал, энэ хэдэн талын зангилаа ойлголтой холбоотой, ахуйн бодит байдал болон хуулийн бодит байдлын харилцаа, бодит цогцын шударга байдал болон дэс дарааллын шударга байдал, хуулийн үр дүн болон нийгмийн үр дүнгийн харилцаа зэрэг байна. эдгээр нь хууль зүйн шударга байдлын үнэлэмжид шууд буюу дамаар нөлөөлдөг гэжээ.

      Прокурорын байгууллага өөрийн хяналтын механизмийг хэрхэн боловсронгуй болгож, Прокурорын эрхийг хуулийн дагуу зөв хэрэгжүүлэхийг батлах талаар сүлжээ ашиглагчийн асуултад хариулахдаа Хү Зэ Жүнь хэлэхдээ, хуулийн хяналтыг чангатгахад өөрийн хяналтаа дээд хэмжээгээр хүндэтгэх хэрэгтэй. Өөрийн хяналтыг хуулийн хяналтай адил чухал байранд тавих хэрэгтэй гэжээ.

      Өнөө зарим хороололд ялтан ял эдэлдэг гэсэн, энэ нь оршин суугчдын аюулгүй байдалд нөлөөлөх үү гэсэн асуултад Жао Да Чэн хариулахдаа, зарим ялын байдал хөнгөвтөр, гэмт үйлдэл нь ноцтой биш, хуульд заасан нөхцөлд нийцсэн ялтныг нийгэм, гэр бүлийнх нь хүрээнд хорооллын засан өөрчлөх тусгай байгууллага нийгмийн туслалцаатайгаар засан хүмүүжүүлж байна гэжээ.

      18 дугаар их хурлын хэвлэлийн төв 13-ны орой хоёр дахь интернет ярилцлага зохиож, "Хятадын боловсролын эрх тэгш байдал" гол сэдвээр ярилцжээ.

      Боловсролын яамны сайд, тус яамны намын хорооны нарийн бичгийн дарга Юань Гүйрэнь, Шаньдун их сургуулийн намын хорооны нарийн бичгийн дарга Ли Шөүшинь, Гуансыгийн Жуан үндэстний өөртөө засах районы Пин Гүө сяний бага сургуулийн захирал Жөү Бяолян, Ганьсу мужийн Жяюүй Гуаний дунд сургуулийн багш Янь Гүйжэн зэрэг 18 дугаар их хурлын 4 төлөөлөгч сүлжээ ашиглагчдын асуултад хариулсан байна.

      Боловсролыг эрх тэгш эдлүүлэх нь үй түмэн айл өрхтэй холбоотой бөгөөд сүлжээ ашиглагчид илүү анхаарч буй асуудлын нэг юм. Сүүлийн жилүүдэд манай орон боловсролыг эрх тэгш хүртээх талаар ахиц хийсэн байна. Юань Гүйрэнь хэлэхдээ, намын 16 дугаар их хурлаас хойш намын төв хороо, төрийн зөвлөл чухалчлан үзэж, боловсролыг эрх тэгш хүртээхийг үндэсний боловсролын үндсэн бодлого болгон хэрэгжүүлж, эрх тэгш байлгах, чанар чансааг дээшлүүлэхийг үндэсний боловсролын өөрчлөлт хөгжлийн хоёр их стратеги үүрэг зорилт болгож, боловсролын эрх тэгш байдлын талаар чухал ахиц хийж, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн амжилт оллоо гэжээ. Нэгд, санхүүгийн тэтгэлэг олгох тогтолцоо боловсронгуй боллоо. Сургуулийн өмнөх боловсролоос магистрын зэрэг хамгаалах хүртэлх бүх явцыг хамруулан ар гэрийн амьдрал нь ядуу сурагчдад тэтгэлэг олгох тогтолцоог эхний шатанд бүрдүүлж, жил бүр давхардсан тоогоор нийт 80 сая сурагчдад тэтгэлэг олгож байна. Хоёрт: бүс нутгийн хоорондох зөрөөг багасгаж байна. Төв баруун бүсийн районд онцгой арга бодлого ба санхүүгийн дэмжлэг олгож, нэр заасан муж хотууд дааж авсан орон нутгуудад туслах дэмжлэгийн эрч хүчээ нэмэгдүүлж, үүний дотор Шиньжян, Төвд зэрэг районд туслах ажлыг эрчимжүүлэх багтаж байна. Гуравт: хот ба хөдөө тосгоны зөрөөг багасгаж, боловсролын нөөцийг хөдөө тосгон руу түлхүү нэмэгдүүлж байна. Дөрөвт: сургуулиудын хоорондох зөрөөг ойртуулж, албан журмын боловсролын тэнцвэртэй хөгжлийг түлхэн ахиулж байна гэж танилцуулжээ.\Баатар, Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе