• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Их хурлын төлөөлөгчид интернет ярилцлагаар боловсролын асуудлыг хөндлөө

CRI       (GMT+08:00) 2012-11-14 10:29:59

      18 дугаар их хурлын хэвлэлийн төв 13-ны орой хоёр дахь интернет ярилцлага зохиож, "Хятадын боловсролын эрх тэгш байдал" гол сэдвээр ярилцжээ.

      Боловсролын яамны сайд, тус яамны намын хорооны нарийн бичгийн дарга Юань Гүйрэнь, Шаньдун их сургуулийн намын хорооны нарийн бичгийн дарга Ли Шөүшинь, Гуансыгийн Жуан үндэстний өөртөө засах районы Пин Гүө сяний бага сургуулийн захирал Жөү Бяолян, Ганьсу мужийн Жяюүй Гуаний дунд сургуулийн багш Янь Гүйжэн зэрэг 18 дугаар их хурлын 4 төлөөлөгч сүлжээ ашиглагчдын асуултад хариулсан байна.

      Боловсролыг эрх тэгш эдлүүлэх нь үй түмэн айл өрхтэй холбоотой бөгөөд сүлжээ ашиглагчид илүү анхаарч буй асуудлын нэг юм. Сүүлийн жилүүдэд манай орон боловсролыг эрх тэгш хүртээх талаар ахиц хийсэн байна. Юань Гүйрэнь хэлэхдээ, намын 16 дугаар их хурлаас хойш намын төв хороо, төрийн зөвлөл чухалчлан үзэж, боловсролыг эрх тэгш хүртээхийг үндэсний боловсролын үндсэн бодлого болгон хэрэгжүүлж, эрх тэгш байлгах, чанар чансааг дээшлүүлэхийг үндэсний боловсролын өөрчлөлт хөгжлийн хоёр их стратеги үүрэг зорилт болгож, боловсролын эрх тэгш байдлын талаар чухал ахиц хийж, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн амжилт оллоо гэжээ. Нэгд, санхүүгийн тэтгэлэг олгох тогтолцоо боловсронгуй боллоо. Сургуулийн өмнөх боловсролоос магистрын зэрэг хамгаалах хүртэлх бүх явцыг хамруулан ар гэрийн амьдрал нь ядуу сурагчдад тэтгэлэг олгох тогтолцоог эхний шатанд бүрдүүлж, жил бүр давхардсан тоогоор нийт 80 сая сурагчдад тэтгэлэг олгож байна. Хоёрт: бүс нутгийн хоорондох зөрөөг багасгаж байна. Төв баруун бүсийн районд онцгой арга бодлого ба санхүүгийн дэмжлэг олгож, нэр заасан муж хотууд дааж авсан орон нутгуудад туслах дэмжлэгийн эрч хүчээ нэмэгдүүлж, үүний дотор Шиньжян, Төвд зэрэг районд туслах ажлыг эрчимжүүлэх багтаж байна. Гуравт: хот ба хөдөө тосгоны зөрөөг багасгаж, боловсролын нөөцийг хөдөө тосгон руу түлхүү нэмэгдүүлж байна. Дөрөвт: сургуулиудын хоорондох зөрөөг ойртуулж, албан журмын боловсролын тэнцвэртэй хөгжлийг түлхэн ахиулж байна гэж танилцуулжээ.\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе