|
|
||
Чингис Хааны дурсгалын ордны удирдах зөвлөлийн ажилтан Гаоже саяхан хэлэхдээ, 7 сар хэртэй үргэлжилж, олон нийтийн анхаарлыг ихээхэн татаад байсан Чингис Хааны дурсгалын ордны засварын ажил дуусч, олон зүгийн жуулчдыг хүлээж авахад бэлэн боллоо гэжээ.
Тэрээр хэлэхээ, дурсгалын ордон урьд нь 400 ам.метр талбайтай байсны дээр энэ удаа 360 ам. метрээр өргөтгөн, ордны дээд талд Монгол үндэстний онцлогийг харуулсан монгол гэр нэмж байгуулсан нь шинээр засвар хийсэн дурсгалын ордны онцлох тал боллоо гэжээ.
Ордны засварын ажил дууссаны дараах эхний тахилга нь луу жилийн их тахилга юм. Билгийн улирлын 10-р сарын шинийн 5 буюу 11-р сарын 18-ны өдөр их тахилгыг тахина гэж эх сурвалжид мэдээлжээ.
Ордос хотын Эзэн-хороод буй Чингисийн дурсгалын ордон соёлын өвийг хамгаалах чухал байгууллага юм.\Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |