|
|
||
ХКН-ын Бүх Хятадын төлөөлөгчдийн 18-р их хурал 14-ний өдрийн 9 цагаас АТИХ-ын ордонд хаалтаа хийлээ.
Хү Жинь тао, Жян Зэ минь, Ү Бан гүө, Вэнь Жя бао, Жя Чин линь, Ли Чан чүнь, Ши Жинь пин, Ли Кэ чян, Хэ Гүө чян, Жөү Юн кан нарын зэрэг хүмүүс хурлын танхмийн тэргүүлэгчдийн индэр дээр гарч байраа эзлэхэд халуун алга ташилт нижигнэлээ.
ХКН-ын 18-р их хурлын хаалтын хурлыг Хү Жиньтао даргалав. Төлөөлөгчид болон тусгай урилгаар ирсэн 2307 төлөөлөгч хуралд оролцсон байна.
Их хурлын эхний сэдвийг хөндөж, ХКН-ын төв хороо, ХКН-ын төв хорооны сахилга бат шалгах комиссыг сонголоо. Юуны түрүүнд санал тоологч, саналын ерөнхий хянагчийн нэрсийн жагсаалтыг баталлаа. Дараа нь саналын ерөнхий хянагчийн тавьсан саналын хуудас тараасан болон хүлээж авсан байдлын тайланг үндэслэн их хурлын сонгуулийн дүрмийн дагуу тус сонгууль хүчин төгөлдөр боллоо гэж Хү Жинь тао зарласан байна. \Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |