• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН-ын 18-р хурал интернет ярилцлага хийлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-11-14 10:17:43

    ХКН-ын 18-р хурлын хэвлэл мэдээллийн төв 13-ны үдэд "Хятадын хууль эрхийн шударга байдал" сэдвээр анхны интернет ярилцлага хийж, Хятадын ардын дээд шүүхийн намын хорооны дэд нарийн бичгийн дарга, ерөнхий шүүгчийн байнгын орлогч Шэнь Дэ Юн, ардын дээд прокурорын намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, байнгын орлогч дарга Хү Зэ Жүнь, хууль зүйн яамны дэд сайд, намын хорооны гишүүн Жао Да Чэн нар сүлжээ ашиглагчдын асуултад хариуллаа.

    Шэнь Дэ Юн өнөөгийн хууль зүйн шударга байдлын талаар сүлжээ ашиглагчдын асуултад хариулахдаа, нийгмийн олон салбарынхан хууль зүйн шударга байдалд маш их анхаарал тавьж байна. Гэвч шудрага байгаа эсэх асуудал бол эн тэргүүнд хувь хүний ойлголтын асуудал, маш нарийн ширийн асуудал, энэ хэдэн талын зангилаа ойлголтой холбоотой, ахуйн бодит байдал болон хуулийн бодит байдлын харилцаа, бодит цогцын шударга байдал болон дэс дарааллын шударга байдал, хуулийн үр дүн болон нийгмийн үр дүнгийн харилцаа зэрэг байна. эдгээр нь хууль зүйн шударга байдлын үнэлэмжид шууд буюу дамаар нөлөөлдөг гэжээ.

    Прокурорын байгууллага өөрийн хяналтын механизмийг хэрхэн боловсронгуй болгож, Прокурорын эрхийг хуулийн дагуу зөв хэрэгжүүлэхийг батлах талаар сүлжээ ашиглагчийн асуултад хариулахдаа Хү Зэ Жүнь хэлэхдээ, хуулийн хяналтыг чангатгахад өөрийн хяналтаа дээд хэмжээгээр хүндэтгэх хэрэгтэй. Өөрийн хяналтыг хуулийн хяналтай адил чухал байранд тавих хэрэгтэй гэжээ.

    Өнөө зарим хороололд ялтан ял эдэлдэг гэсэн, энэ нь оршин суугчдын аюулгүй байдалд нөлөөлөх үү гэсэн асуултад Жао Да Чэн хариулахдаа, зарим ялын байдал хөнгөвтөр, гэмт үйлдэл нь ноцтой биш, хуульд заасан нөхцөлд нийцсэн ялтныг нийгэм, гэр бүлийнх нь хүрээнд хорооллын засан өөрчлөх тусгай байгууллага нийгмийн туслалцаатайгаар засан хүмүүжүүлж байна гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе