Дэлхий нийтийн анхааралд байсан ХКН-ын 18-р их хурал 14-ний өдөр өндөрлөлөө. Энэ удаагийн их хурал Хятадын өөрчлөлт шинэчлэл нээлттэй байдал, үндэсний сэргэн мандалтыг хэрэгжүүлэхэд чухал тэмдэглэлт үйл хэрэг болсон ба Хятадын онцлогтой социалист агуу үйлсийн аяллын шинэ гарааг ахиулсан, мөн дэлхий нийтийн хөгжилд чухал үр нөлөөгөө үзүүлэх их хурал юм.
Оросын шинжлэх ухааны академийн алс дорнодын судалгааны хүрээлэнгийн захирал Титаренко хэлэхдээ, 18-р их хурал нь Хятадын хөгжлийн замын шинэ бэлэг тэмдэг, тус улс орны хөгжилд нөхцөл боломж бүрэн дүүрэн байгаа бөгөөд "Хятадад үйлдвэрлэв" үйл хэрэг нь дэлхий нийтэд улам их буян, гэнэтийн бэлгийг авчирна гэдэгт итгэж байна гэжээ.
"18-р их хурал нь хүмүүсийн маш их хүсэл эрмэлзлийг тээлээ " гэж Английн Кембрижийн их сургуулийн олон улсын харилцааны түүх судлаач профессор хэлсэн байна. \Р\