• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

18-р их хурал бүрэн дүүрэн өндөрлөлөө

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-11-14 16:23:02

       14-ний өдрийн үдээс өмнө ХКН-ны 18-р их хурал амжилттай өндөрлөлөө. Нийт намын хэмжээнд "Үзэл санаагаа чөлөөлж, өөрчлөлт шинэчлэлт нээлттэй байдлаа ахиулж, хүчээ төвлөрүүлэн, хатуу бэрхийг ялан туулж, Хятадын онцлогтой социализмын замаар гуйвшгүй урагшлан чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахын төлөө тэмцэхийг" их хурлаас уриалжээ. ХКН-ны 18-р их хурлын тайланд ХКН байгуулагдсан 100 жилийн ой болоход чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зорилгоо биелүүлэх, Хятад улс байгуулагдсаны 100 жилийн ойгоор баян хүчирхэг , ардчилсан соёлтой эв зохицолт социалист орчин үеийн улс болох зэрэг хоёр зуун жилийн тэмцлийн зорилгоо дахин дурджээ.

       Синыхуа агентлагийн өгүүлэлд заахдаа, Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах чухал үе шатандаа ороод байна, 2020 он гэхэд дахиад 8 жил 1 сар үлдээд байна гэжээ.

       Уг өгүүлэлд өгүүлэхдээ, Хятадын онцлогтой социализмын замаар үргэлжлэн замнана гэдгээ ХКН улам тодорхойлж, яаж урагшлах, ямар хөгжлөөр явах зэрэг төслөө ч тодорхойлжээ. Шинжлэх ухаанч хөгжлийн үзэл нь "Аз жаргалтай Хятад орон", "Эв найртай Хятад орон", "Үзэсгэлэнт Хятад орон " гэх уриан доор улам хүмүүсийн анхаарлыг татаж байна. Эдийн засаг, улс төр, соёл, нийгэм болон экологийн бүтээн байгуулалт зэрэг нь чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, социалист орчин үеийн улс болон хөгжих, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтад үйлчилнэ. ХКН-ны 18 хурлын тайлан нь шинжлэх ухаанч хөгжлийн үзлээр удирдлага болгож, Хятадын онцлогтой социализмын замд "таван зүйлийг нэгтгэн хөгжүүлэх" ерөнхий зохицуулалтыг дурдсан байна.

       Өгүүлэлд мөн заахдлаа, дэлхийн өнөөгийн байдлыг ажвал эдийн засаг, улс төрийн байдалд маш их өөрчлөлт гарч, зохицуулалт хийх болон өөрчлөлт хийх нь дэлхийн хэмжээний нэгэн урсгал болсон байна. Улсын ерөнхий хүчин дээшилснээр Хятад болон дэлхийн харилцаанд ч гүнзгий өөрчлөлт гарч байна. Хятадын ирээдүйн хувь заяа хэзээ ч өнөөдрийнх шиг дэлхийн ирээдүйн хувь заяатай ийм нягт холбоотой байгаагүй юм. Энх тайванч хөгжлийн тавцан дээр Хятад болон дэлхийн улс орнуудын харилцан ашигтай хамтын ажиллагааг байгуулах алхам улам эрчимжиж байна гэжээ.\Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе